Карт эзэмшигчдийн тоо 35 хувиар нэмэгджээ
2011.08.26

Карт эзэмшигчдийн тоо 35 хувиар нэмэгджээ

Visa карт
ТОВЧХОН
  • Төлбөрийн карт хэрэглээний 2010 оны сүүлийн хагас жилийн судалгаанаас харахад манай улсад нийт карт гаргагч есөн банк байгаа бөгөөд 1.5 сая карт эзэмшигчтэй болсон байна.
Төлбөрийн карт гэх зүйл монголын банк, санхүүгийн системд нэвтэрснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хооронд жилээс жилд монголчуудын төлбөрийн картны хэрэглээ нэмэгдэж байгаа нь судалгаанаас  харагдаж байна. Төлбөрийн карт хэрэглээний 2010 оны сүүлийн хагас жилийн судалгаанаас харахад манай улсад нийт карт гаргагч есөн банк байгаа бөгөөд 1.5 сая карт эзэмшигчтэй болсон байна. Харин карт идэвхтэй ашиглагчдын тоо 670.8 мянгад хүрч, 2009 онтой харьцуулахад 194.6 мянган ширхэг буюу 35 хувиар нэмэгджээ. Мөн 2010 онд төлбөрийн картаар нийт 2.1 их наяд төгрөгийн 269 сая удаагийн гүйлгээ хийгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Дашрамд дурьдахад, Монгол Улсын хэмжээнд 367  АТМ төхөөрөмж, 4418 үйлчилгээний байгууллага, 1576 банкны салбар ажилладаг аж. Иргэд карт эзэмшигч болсноор дээрх АТМ болон үйлчилгээний байгууллага, банкны салбаруудаар үйлчлүүлэх боломжтой юм.
Эх сурвалж
Монголын мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.