2011 оны "Байгалийн ухааны шагнал"-д нэр дэвших бүтээл тодорлоо
2011.08.26

2011 оны "Байгалийн ухааны шагнал"-д нэр дэвших бүтээл тодорлоо

ЕБС-д үздэг байсан физикийн хичээл зөвхөн эхлэл нь. Физикийн салбарт манай эрдэмтэд зүгээр суусангүй
ТОВЧХОН
  • Атом, цөмийн физик нь төгс боловсруулагдсан онолтой бөгөөд үр дүнгүүд нь эрчим хүч, эмнэлэг, геологи, палентеологийн болон бусад салбаруудад өргөн нэвтэрсэн.
  • БСШУЯ, Шинжлэх ухаан, технологийн төвөөс 2011 оны "Байгалийн ухааны шагнал"-д нэр дэвшсэн бүтээлд санал авч байна.
  • Микро ертөнцийн нууцыг танин мэдэх боломжтой судалгааны ажил хийгджээ.

БСШУЯ, Шинжлэх ухаан, технологийн төвөөс 2011 оны "Байгалийн ухааны шагнал"-д нэр дэвшсэн бүтээлд санал авч байна.Нэр дэвшиж буй бүтээл нь "318 ГэВ-ийн бүтэн энергитэй позитрон-протоны гүн харимхай бус харилцан үйлчлэл" нэртэй юм.

Энэхүү бүтээлийг Цөм, эгэл бөөмийн физикийн салбарын эрхлэгч, Шинжлэх ухааны доктор, профессор, академич Ц.Баатар, Шинжлэх ухааны доктор, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Р.Тогоо, эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Б.Хүрэлбаатар нарын хамтын хөдөлмөр юм байна.

atЦ.Баатар, Р.Тогоо, Б.Хүрэлбаатар нарын бүтээл нь ХБНГУ-ын "ДЕЗИ төв"-ийн хурдасгуур дээр гарган авсан туршилтын асар их материалыг ашигласан судалгааны ажил гэж БСШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн газраас мэдэгдсэн.

Хорвоо дээр үйлчилдэг 4 хүчин үйлчилдэг. Эдгээрийн гурав буюу сул, цахилгаан соронзон, хүчтэй харилцан үйлчлэлүүдийн онолыг нэгтгэсэн стандарт онолыг нарийвчлан шалгажээ.
Ингэснээр микро ертөнцийн нууцыг танин мэдэж болох үр дүн гарсан байна.

Академич Ц.Баатарын удирдсан судалгааны баг нь бүтээлийн үр дүнгээ харахын тулд өөрсдийн зохиосон программ хангамжийг олон сая еврогийн үнэ бүхий багаж, төхөөрөмжинд суурилуулан хийж гүйцэтгэсэн байна. Энэ нь манай оронд нарийн багаж, төхөөрөмж бүхий туршилтын судалгааг цаашид хийх боломжтойг нотлон харуулсан юм.

at1Монголын физикчид  2006 оноос эхлэн дэлхийн эрдэмтэдтэй хамтран ажилласнаар энэхүү бүтээл төрөх эхлэл тавигджээ.

Орчин үеийн физик гэсэн ойлголтонд атом, цөм, их энергийн буюу эгэл бөөмийн физик тус тус багтдаг.

Атом, цөмийн физик нь төгс боловсруулагдсан онолтой бөгөөд үр дүнгүүд нь эрчим хүч, эмнэлэг, геологи, палентеологийн болон бусад салбаруудад өргөн нэвтэрсэн.
Их энергийн физикийн онол нь бий болох шатандаа яваа бөгөөд физикчид энэ төрлийн судалгааг шинжлэх ухааны тэргүүн шугам гэж илэрхийлж байна.

huuhed_huuhedИх энергийн физикийн ололтууд нь хүн төрөлхтний мэдлэгийн хүрээг баяжуулж, орчлон ертөнцийн үүсэл, зүй тогтлыг танин мэдэхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг.

"Байгалийн ухааны шагнал"-д нэр дэвшиж буй энэхүү бүтээлд саналаа ирүүлэхийг хүсвэл:  

БСШУЯ, Шинжлэх ухаан, технологийн газар, өрөө № 206
Мэйл хаяг: lkhagvadorj@mecs.gov.mn утас:263663, 93060039 холбоо барих юм байна.

Нийтлэлч
Г.Мөнхтуяа
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.