Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийг зөрүүг арилгана
2011.08.29

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийг зөрүүг арилгана

ТОВЧХОН
  • ’80 хувь’’ гэж,
Засгийн газраас Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг өргөн барив.

 

Монгол Улсын Их хурлаас 2010 оны долдугаар сарын хоёрны өдөр ‘’Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль’’-д нэмэлт өөрчлөлт, оруулж, уг хуулийн 9 дүгээр зүйлийн нэг дэхь хэсэг буюу ‘’Цэргийн алба хаасны тэтгэврийг тэтгэвэр тогтоолгогчийн сарын дундаж цалин хөлсний 60 хувиар тогтооно’’ гэснийг ‘’80 хувь’’ гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэг буюу ‘’хуульд заасан хугацаанаас илүү алба хаасан жил тутамд тэтгэвэр тогтоолгосон дундаж цалин хөлснөөс 1,0 хувиар бодож нэмэгдэл олгоно’’ гэснийг ‘’1,5 хувиар’’ гэж тус тус өөрчилсөн ч хууль батлагдахдаа уг хууль батлагдахаас өмнө тэтгэвэр тогтоолгосон өндөр настнууд хуулийн үйлчлэлд хамаарах эсэх талаархи зохицуулалтыг тусгаагүйгээс цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэвэрийн зөрүү хэт их болсон байна.

 

Иймд дээрхи тэтгэвэрийн зөрүүг арилгах зорилгоор ‘’Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль’’-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг Засгийн газраас ийнхүү өргөн барьсан болохыг хууль санаачлагчид онцолсон

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.