Утаагүй зуух дахин хямдарлаа
2011.08.29

Утаагүй зуух дахин хямдарлаа

Утаагүй зуух
ТОВЧХОН
  • Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хязгаарлалтын бүс тогтоож, тус бүс дэх айл өрхүүдэд утаагүй зуух нийлүүлэх ажил эхлээд байна.
  • Ингэхдээ АНУ-ын Мянганы сорилтын сан нь Улаанбаатар хотын утааг бууруулах чиглэлд хөрөнгө гаргаж буй учраас Монгол Улсын Засгийн газар бас иргэддээ дэмжлэг үзүүлж, зуухнуудын үнийг тус бүрт нь 70 хувь буюу 50 мянган төгрөгөөр хямдруулжээ.
  • Нийслэлийн агаарын бохирдол олон улсын стандарт хэмжээнээс 8-15 дахин их.
Улаанбаатар хотын агаарын  бохирдлыг бууруулах чиглэлээр хязгаарлалтын бүс тогтоож, тус бүс дэх айл өрхүүдэд утаагүй зуух нийлүүлэх ажил эхлээд байна. Өнөөдрийн байдлаар утаагүй 7000 орчим зуухыг иргэдэд борлуулжээ. Иргэдийн хувьд "Өлзий". "Хас" гэсэн хоёр төрлийн утаагүй зуухнаас сонголт хийн худалдан авснаар түлшээ 30 хувь хэмнэх боломжтой юм байна. Тухайлбал 60 ам.метр талбайг буюу таван ханатай гэр халаах хүчин чадалтай "Өлзий" зуух 24300 төгрөг. 100 ам.метр талбай буюу байшин. амины орон сууцыг бүрэн халаах боломжтой "Хас" зуух нь 50800 төгрөгийн өртөгтэйгөөр тус бүр худалдаалагдаж эхэлжээ.

Ингэхдээ АНУ-ын Мянганы сорилтын сан нь Улаанбаатар хотын утааг бууруулах чиглэлд хөрөнгө гаргаж буй учраас Монгол Улсын Засгийн газар бас иргэддээ дэмжлэг үзүүлж, зуухнуудын үнийг тус бүрт нь 70 хувь буюу 50 мянган төгрөгөөр хямдруулжээ. Түүнчлэн эл зуухыг яндангийнх нь хамт худалдаж авах бөгөөд янданг нь тусдаа үнээр борлуулж байгаа аж. Таван ханатай гэрт таван залгаа яндан шаардлагатай аж. Нэг залгаа яндан нь 70 см-ийн урттай, таван мянган төгрөгийн үнэтэй аж. Тэгэхээр монгол гэрт амьдардаг айл утааг 80 хувиар бууруулахад хувь нэмрээ оруулахад ердөө 55.000 төгрөг зарцуулна.

Цэвэр агаар төсөл одоогоор Чингэлтэй дүүргийн бүх хороодод зуух борлуулах цэгээ байрлуулжээ. Цаашдаа Сүхбаатар, Баянзүрх дүүргийн хороодод зуух борлуулах цэгээ байршуулна. Ингэж явсаар нийслэлийн таван дүүргийн 48 хороог энэ төсөлдөө хамруулахаар ажиллаж байна. Нийслэлийн агаарын бохирдол олон улсын стандарт хэмжээнээс 8-15 дахин их. Тийм учраас айл өрх, иргэн  бүр утаагүй орчинд амьдрахын төлөө чин сэтгэлээ зориулах хэрэгтэй юм.
Нийтлэлч
т
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.