Нийслэлийнхэн 8 цагт ажилдаа ирнэ
2011.08.29

Нийслэлийнхэн 8 цагт ажилдаа ирнэ

Нийслэл хот
ТОВЧХОН
  • Нийслэлийн нутгийн захиргааны байгуулагын албан хаагчдын ажлын цагийн хуваарь 8.00-17.00 болсноор оргил ачааллын үед замын түгжрэл 10 хувиар буурах бололцоо бий гэж Замын цагдаагийн газрын дарга хурандаа С. Энхжаргал хэлж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г. Мөнхбаярын санаачлагаар нийслэлийн нутгийн захиргааны байгуулагын албан хаагчдын ажил өглөө 8.00 цагаас эхэлж байхаар боллоо. Энэ асуудлыг НЗДТГ-ын дарга Ц. Болдсайхан Нийслэлийн иргэдийн тэргүүлэгчдийн хурлаар оруулж,  тэргүүлэгчид тогтоолыг батлав. Нийслэлийн нутгийн захиргааны байгуулагын албан хаагчдын ажлын цагийн хуваарь 8.00-17.00  болсноор оргил ачааллын үед замын түгжрэл 10 хувиар буурах бололцоо бий гэж Замын цагдаагийн газрын дарга хурандаа С. Энхжаргал хэлж байна. Нийслэлийн нутгийн захиргааны байгуулагад НЗДТГ, Захирагчийн ажлын алба, Нийслэлийн харьяа 176 байгуулагын 9000 гаруй төрийн захиргааны болон төрийн тусгай, төрийн үйлчилгээний албан хаагчид багтдаг юм.  Тогтоол 9 дүгээр сарын 1 нээс буюу энэ долоо хоногийн пүрэв гаригаас эхлэн мөрдөгдөнө.
Эх сурвалж
Ulaanbaatar. mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.