Хүнсний бүтээгдэхүүний үнэ энэ сарын 24-ний байдлаар
2011.08.29

Хүнсний бүтээгдэхүүний үнэ энэ сарын 24-ний байдлаар

Хүнсний зах
ТОВЧХОН
  • Өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 0.2-1.8 хувь, адууны махны үнэ 1.6 хувиар буурсан бол, бусад махны үнэ тогтвортой байна.
2011 оны 8-р сарын 24-ний байдлаар Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг дүнгээр нь өмнөх 7 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 2.4 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 1.1 хувиар буурсан байна.       

Махны дундаж үнэ:  Өмнөх 7 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад MAH-2_copyхонины махны үнэ 0.1-1.4 хувь, ямааны махны үнэ 1.9 хувиар өссөн бол, үхрийн махны үнэ 2.1-2.9 хувь, адууны махны үнэ 1.6 хувиар тус тус буурчээ. Өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 0.2-1.8 хувь, адууны махны үнэ 1.6 хувиар буурсан бол, бусад махны үнэ тогтвортой байна.      
2011 оны 8-р сарын 17-ны байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 4213 төгрөг, үхрийн мах /ястай/ – 4775 төгрөг, ямааны мах - 3240 төгрөг, адууны мах – 3683 төгрөг, хонины цул мах – 4417 төгрөг, үхрийн цул мах – 5350 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.

Гурилын үнэ өмнөх 7 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад “Алтан GURIL-_copyтариа” ХК-ий савласан дээдийн дээд гурилын үнэ 0.5 хувиар өссөн бол, задгай дээд гурилын үнэ 1.0 хувь, задгай 1-р зэргийн гурилын үнэ 0.5 хувь, орос дээд гурилын үнэ 2.0 хувь, хятад дээд гурил 0.1 хувиар буурсан байна. Бусад гурилын үнэ тогтвортой байлаа..
Эх сурвалж
Өнөөдөр сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.