Миний утас алга болчихлоо. Олж өгч тусална уу…
2011.08.30

Миний утас алга болчихлоо. Олж өгч тусална уу…

Одоо зөвхөн миний хоёр жилийн "бяцхан түүх"-ийг бичсэн N72 загварын утастай байлаа гэдэг дурсамж...
ТОВЧХОН
  • Хэрвээ гэртээ харих замыг өөрийн амьдралтайгаа адилтгавал бид нэг удаа ч хазгай гишгэх эрхгүй мэт.

"Бяцхан" зүйлийг "сүртэй" эргэцүүлэв

Ийм зар тавибал "яг л олдож харагдана ш дээ". Зүгээр л "хаячихаач" гэж хэн нэгэн хэлж магадгүй. Ихэнх утсаа алдсан хүмүүс "Хэсэг сонин болоод л , за за өнгөрсөн" гээд орхидог.

Би Nokia N72 загварын утастай байлаа. Байлаа гэж өнгөрсөн цаг дээр ярьж байгаагийн учир нь. Хоромхон хугацаанд хорвоо орвонгоороо өөрчлөгдөж ч болмоор юм шиг.

Сүртэй хэлсэн үү? 5 минутын өмнө л ээжтэйгээ утсаар ярьж уулзахаар болоод таслахад утас минь байж л байсан. Гэтэл 4 минутын дараа надад урьд өмнө утас огт байгаагүй юм шиг миний гар хэзээ ч хүрэхгүй тэр нэг хүний халаасанд орчихсон бололтой.

hulgaiЦүнхээрээ дүүрэн юм чихчихсэн, цүнхний арын хэсэг онгорхой, ажилдаа ядарчихсан би гэдэг хүн гэртээ хүрэх замдаа хөлөө зөөж ядан явсанаас тэр нэгэн хүний олз болсон нь арга ч үгүй биз. Миний бүх зүйл эмх замбараагүй, бодол сэтгэл минь эмх замбараагүй…

Одоо зөвхөн миний хоёр жилийн "бяцхан түүх"-ийг бичсэн N72 загварын утастай байлаа гэдэг дурсамж л үлдлээ. Гар урттай хэн нэгний сонжоонд би амархан өртчихөж.

"Мөнгөө байгаа газраа байн, байн тэмтэрсэн, үнэтэй зүйл сонирхсон эсвэл хайш яйш алхалсан хүмүүс миний олз" гэж Рашаантын 18 кинонд гардаг нь яг бодит зүйл.

Бид гэрээсээ харих гэж гардаг. roadХарин гэр рүүгээ харих замдаа алхам бүрээ бодож гишгэх нь надад тохиолдсон шиг бяцхан, магадгүй тэрнээс ч том эрсдэлээс сэргийлэх вий. 

Гар утас ч яахав. Миний утас нээх үнэтэй биш. Алдаж л байдаг, эргээд олдож байдаг. Хэрвээ гэртээ харих замыг өөрийн амьдралтайгаа адилтгавал бид нэг удаа ч хазгай гишгэх эрхгүй мэт. Эс тэгвэл хэн нэгэн хазгай гишгэхийг минь хүлээгээд хаа нэгтээгээс ажиглаад байгаа ч юм шиг.

Хэн нэгний алдаанд дөрөөлж, хөдөлмөрийнх нь үр шимээр амьдардаг хэсэг бүлэг ч байх юм. Гэртээ харих зам тань дардан байг. Бас л сүртэй хэлчихсэн үү?

Нийтлэлч
Г.Мөнхтуяа
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.