Хөгжлийн бэрхшээлтэй иргэн  нийгмийн халамжид хэрхэн хамрагдах вэ
2011.08.30

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийгмийн халамжид хэрхэн хамрагдах вэ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн
ТОВЧХОН
Бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдэрхүйн согогийн улмаас бусдын адил нийгмийн харилцаанд оролцох чадвар нь бүрэн болон 12 сараас дээш хугацаагаар хязгаарлагдсан хүнийг “хөгжлийн бэрхшээлтэй” гэж үздэг.

Иргэний хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тодорхойлохдоо 16 насанд хүрээгүй хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн эмч нарын хяналтын комисс тогтооно.

Харин 16 насанд хүрсэн иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг аймаг, дүүргийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс тогтоодог байна.

Бүрэн хараагүй, бүрэн хэлгүй дүлий, одой иргэн болон байнгын асаргаа шаардлагатай хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэнд орон сууцны хөлс төлөхөд нь, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор мөнгөн тусламжийг нэг удаа олгоно.

Хөнгөлөлтөд хамрагдахад дараах бичиг баримтыг бүрдүүлнэ

Өргөдөл, сум, баг, хорооны Засаг даргын тодорхойлолтын хамт,Иргэний үнэмлэх, хуулбарын хамт ,Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх, түүний хуулбар ,Аймаг, дүүргийн эмнэлэгт, хөдөлмөр магадлах комиссын шийдвэр, Байнгын асрагаа шаардлагатайг тогтоосон тухайн нийслэлд өрхийн эмчийн тодорхойлолтыг үндэслэн дүүргийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын, суманд сумын эмнэлгийн ерөнхий эмчийн тодорхойлолт

Орон сууцны хөлс, түлшний үнийн хөнгөлөлтөд  2008 оны намраас жилд нэг удаа 140000 төгрөг олгож байна.


Эмчилгээ, сувилгаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд дотоодын рашаан сувилалд сувилуулбал тээврийн хэрэгслийн нэг талын унааны зардал /хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээний тарифаар/ эрхийн бичгийн үнийн 50 хувийг жилд нэг удаа нөхөн олгодог.


Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нь рашаан сувилалд явахдаа тодорхой хөнгөлөлт эдлэх боломжтой.

Иргэний үнэмлэх, хуулбарын хамт,Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх ,Эмчилгээ, сувилгаа шаардлагатай тухай эмнэлгийн байгууллагын дүгнэлт /аймаг, дүүрэгт, мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын шийдвэр, суманд ерөнхий эмчийн шийдвэр/,Тухайн орон нутгийн тарифт үнээр тооцож замын зардал төлсөн тухай баримт эсхүл нэхэмжлэл ,Рашаан сувилалд сувилуулсан эрхийн бичгийн үнэ төлсөн тухай санхүүгийн баримт эсхүл нэхэмжлэл.
Нийслэлээс 1000 ба түүнээс дээш км алслагдсан газарт байнга оршин суудаг хөгжлийн бэрхшээлтэй хүн аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын шийдвэрээр нийслэлд ирж эмчлүүлэх, шинжилгээ хийлгэх тохиолдолд нэг талын унааны зардлыг жилд нэг удаа нөхөн олгоно.

Унааны зардлын хөнгөлөлтөд хамрагдахад дараах бичиг баримтыг бүрдүүлнэ
Өргөдөл, сум хорооны Засаг даргын тодорхойлолтын хамт ,Иргэний үнэмлэх, хуулбарын хамт,Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх ,Аймгийн мэргэжлийн эмнэлгийн эмч нарын хяналтын комиссын шийдвэр,Тухайн орон нутгийн тарифт үнээр тооцож замын зардал төлсөн тухай баримт эсвэл нэхэмжлэл
Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан оршуулгын тэтгэмж авах эрх үүсгэх, ганц бие хөгжлийн бэрхшээлтэй иргэн нас барвал түүний оршуулгын зардалд нийгмийн даатгалаас олгох оршуулгын тэтгэмжийн 75 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламжийг олгоно.

Тусламжид хамруулахад:
Нас барсны гэрчилгээ,Оршуулгын тэтгэмж олгоогүй тухай аймаг, дүүргийн нийгмийн даатгалын /суманд нийгмийн даатгалын байцаагч/ байгууллагын тодорхойлолт, Аймаг дүүргийн эмнэлэг хөдөлмөрийн комиссын шийдвэр, Ганц бие болохыг нотолсон сум, хорооны Засаг даргын тодорхойлолт, Итгэмжлэгчийг томилсон тухай сум, хорооны Засаг даргын тодорхойлолт ,Итгэмжлэгдсэн этгээдийн иргэний үнэмлэх, хуулбарын хамт зэрэг бичиг баримтыг бүрдүүлнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох тусламж, хөнгөлөлтөд хамрагдахын тулд бүрдүүлсэн материалаа Оршин суугаа сум, хорооны нийгмийн ажилтанд өргөдөл, холбогдох материалаа өгнө. Аймаг, дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс материалыг хянан, хүсэлт гаргасан иргэнд хөнгөлөлт, тусламжийг банкаар дамжуулан олгоно.
Нийтлэлч
Т.Наранцэцэг
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.