Улсын хэмжээнд энэ жил 1000 гүний худаг барина
2011.08.30

Улсын хэмжээнд энэ жил 1000 гүний худаг барина

Гүний худаг
ТОВЧХОН
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас нийслэл болон 21 аймагт нийт 1000 гаруй гүний худаг барихаар болжээ.
Энэ жилийг улсын хэмжээнд их бүтээн байгуулалтын жил болгон зарласан.Үүнтэй уялдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас нийслэл болон 21 аймагт нийт  1000 гаруй гүний худаг барихаар болжээ. Эдгээр худгийн зардалд  нийтдээ 7,8 тэрбум төгрөг гаргаж байгаа. Үүний 1,3 тэрбум нь улсын төсвөөс, 6,4 тэрбум төгрөг нь Монгол мал хөтөлбөрөөс, 4 сая 500 мянган төгрөг нь мянганы сорилтын сангаас тус тус санхүүжиж  байгаа ажээ.  Орон нутгийн иргэдийн ундны усны нөөц хомс байдгийн улмаас гүний худаг барихад шаардлагатай хөрөнгийг орон нутагт хэдийнэ хуваарилж, ХХААХҮЯ-наас зураг төслийг нь гаргаад дууссан байна. Нэг худаг барихад гарах зардал 10-15 сая төгрөгт багтдаг. Одоогоор гүний худаг барих ажил 40-50 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.
Нийтлэлч
Т.Наранцэцэг
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.