Олон улсын хөтөлбөрийн лаборатор сургуульд дахин элсэлт авна
2011.08.30

Олон улсын хөтөлбөрийн лаборатор сургуульд дахин элсэлт авна

ТОВЧХОН
  • Шалгалтыг англи хэл, математикийн хичээлээр авна.
Кембрижийн ерөнхий боловсролын олон улсын хөтөлбөрөөр байгуулагдаж буй, төрийн өмчийн лаборатор сургуульд элсэгчдийг дахин шалгаруулахаар болжээ. Бүртгэл 2011.8.23 – 9 сарын 23-ийг дуустал боловсролын үнэлгээний төвд явагдаж, шалгалт 9 сарын 24-ны 10 цагаас эхэлнэ.

Шалгалтыг англи хэл, математикийн хичээлээр авна. Шалгаруулалтанд оролцогчдоос 9-р ангид 69, 8-р ангид 55, 7-р ангид 49 сурагчдыг авах ба зөвхөн 2 шалгалт тус бүрт 575-аас дээш оноо авсан сурагчид тэнцэх боломжтой. Учир нь урьд жил авсан шалгалтанд тэнцсэн сурагчид хичээлийн програмаа дийлэхгүй байсан учир ийнхүү босго оноо тавьжээ. Үүнээс гадна 8 сарын 27-нд болсон шалгаруулалтанд тэнцсэн сурагчид 8 сарын 30-ны 11 цагаас “Шинэ эрин” сургууль дээр хуралтай юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn хаягаар орж үзнэ үү.
Нийтлэлч
Г.Уранбилэг
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.