Сайхаан, сайхан… муухай, муухай
2011.08.31

Сайхаан, сайхан… муухай, муухай

Харахад хүүхэд мөртлөө гарыг нь хар даа. Энэ бол тамхины хүнд өгч буй <бэлэг>
ТОВЧХОН
  • Миний энэ байдал 5-10 жил үргэлжилбэл бие организм маань тамхинаас бүрэн хамааралтай болно.
  • Нэг тамхи татахад найман минутын нас хорогддог.
  • Хүн тамхи татдаг нь тамхийг анх дэлгэрүүлсэн хүний буруу юу?

Би оюутан охин бас тамхичин. Тамхийг би зугаа болгон татдаг. Миний эргэн тойрныхон, тэр ч бүү хэл нийгмийн бүх давхаргын бүх насныхан тамхинд өөрийгөө тушааж байхад би яагаад тэндээс дутах ёстой гэж. Миний сонсохын хорьж болдоггүй хорин нас бол тамхинд орогсодын дундаж нас, тамхитай үнэнч нөхөрлөсөн аз жаргалтай он жилүүд бол арван найман жил.

Би тамхийг зугаа болгон татаж эхэлсээр одоо бол тамхины тусламжтайгаар ядаргаа,бухимдал, таагүй мэдрэмжээсээ хагацдаг болсон. Сайхаан, сайхан… Энэ бол тамхи татан суух эгшинд надад төрдөг мэдрэмж. Гэхдээ энэ мэдрэмж түр зуурынх. Хэсэг хугацааны дараа ахиад л "ТАМХИА ТАТААЧ" гэж хэн ч юм, хаанаас ч надаас шаардана.

SMOKE_GIRLМиний энэ байдал 5-10 жил үргэлжилбэл бие организм маань тамхинаас бүрэн хамааралтай болно. Үүгээр ч зогсохгүй 40-50 минутын зайтай тамхиа татахгүй бол сэтгэл санаа хямарч, дотоод эрхтний хэвийн үйл ажиллагаа алдагдана гэж телевизээр зөндөө ярихыг би сонссон.

Бид хоёрын нөхөрлөл 20-30 жил үргэлжилбэл хорт хавдараар өвчлөх бүрэн магадлал, энэ хугацаа руу улам улам ойртсоор.

Миний ой тогтоолт муудаж, үс хагтаж, сөөнгө хоолойтой болж байгаа нь тамхи татсанаас үүсэлтэй энгийн шинж тэмдэгүүд.

Сургуулийн давхар бүрийн бие засах газарт сонихол нэгт оюутнууд. Агаар болсон тамхины утаагаараа амьсгалаад л. Амаараа сороод, хамраараа сурмаг гэгч нь гаргаж байгаа нь мэргэжлийн тамхичин болсныг нь илтгэнэ. Кайфтай шүү.

Би "Kent"-ээ татан зогсоно. Газраар нэг тамхины иш хөглөрнө. Нэг тамхийг татахад нас минь 8 минутаар хорогддог гэдэг нь тийм ч их сонсогдохгүй байгаа биз дээ. Би ч яахав тамхичин биш хааяа л татдаг. Би бусдыгаа хараад арай ч дээ гэж боддог.

Ачлалт эхийнхээ ангир уурганаас гараад шууд л тамхи сорж эхэлсэн байж мэдэх "бацаанууд". Арван жилийн 100 сурагч тутмын 49 нь татдаг гэхээр миний, бидний ирээдүй тамхины <боол> болсон байх юм.

Над шиг ирээдүйн эхчүүд тамхи татаж байгаа нь элбэг. Жирэмслэхээс өмнө болон жирэмсэн үедээ тамхи татах нь ургийн өсөлтийг удаашруулж, жижиг толгойтой, жижиг биетэй хүүхэд гарах магадлалтай. Миний ирээдүйн хүүхэд ямар гарах бол гэхээс айж байна.

No_smokingТом дуугарвал Монгол улсын үндэсний аюулгүй байдал яригдахаар тамхинд донтогсод сургууль, гудамж, таблай, албан байгууллагын коридор, орц, байшингийн буланд…

Яг одоо нэгийг татчихдагч ч юм бил үү? Тамхины хайрцган дээрх <тамхи таны эрүүл мэндэд хортой> гэдэг өгүүлбэр яагаад миний ухамсарт огт нөлөөлдөггүй юм бол.

Би өөртөө бусад хүнийг хайрладагаас илүү хайртай мөртлөө өөрийнхөө гараар өөрийгөө аажим, аажмаар хөнөөж байна шүү дээ.

Хүн бид тамхинд орсон нь хэний буруу вэ? Америк тивийг нээж, Европ тивд ирэхдээ тамхийг дэлгэрүүлсэн Х.Колумб буруутай гэж үү? Үгүй дээ, тамхи гэгч амьгүй зүйлд амьтай бид захирагдаж байгаа нь бидний л буруу. Тамхи татдаггүй хүмүүс яаж амьдраад байна.

Тамхи татдаггүй хүмүүс яаж татахгүй байж тэвчдэг байна вэ? Гагцхүү миний ухамсар, тэвчээр, ухаан л тамхинаас гарахад тусална. Тамхи муухай, муухай...

Нийтлэлч
Г.Мөнхтуяа
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.