Оюутнууд Виза картаараа нийтийн тээврээр үйлчлүүлнэ
2011.08.31

Оюутнууд Виза картаараа нийтийн тээврээр үйлчлүүлнэ

AAAA-KART










Оюутны Visa карт
ТОВЧХОН
  • Нийтийн тээврийн цахим картны өнгө будаг нь амархан арилдаг, том оврын автобуснуудад шалгагч машин байдаггүй, сунгалт хийлгэхийн тулд оюутнууд дараалалд зогсох болдог, зорчих эрхийг олгохгүй уддаг зэрэг олон асуудал үүсдэг.
Энэ жилээс их, дээд сургуулийн оюутнууд нийтийн тээврээр зорчихдоо цахим картгүйгээр зөвхөн виза буюу шар картан дээрээ бүтэн жилийн нийтийн тээврээр зорчих эрх наалгаж үйлчлүүлэхээр боллоо. Өмнө нь нийтийн тээврийн газар оюутнуудад үнэгүй зорчих эрхийн цахим карт олгож, визагаа давхар үзүүлээд том оврын автобусаар зорчих эрхтэй байсан юм. Харин Нийтийн тээврийн газраас олгож буй цахим картны түгээлт, сунгалт болон ашиглахад хүндрэл гарч буй болохоор ийм шийдвэр гаргасан гэдгээ Монголын оюутны холбоо өчигдөр мэдээлсэн юм. Нийтийн тээврийн цахим картны өнгө будаг нь амархан арилдаг, том оврын автобуснуудад шалгагч машин байдаггүй, сунгалт хийлгэхийн тулд оюутнууд дараалалд зогсох болдог, зорчих эрхийг олгохгүй уддаг зэрэг олон асуудал үүсдэг. Тиймээс энэ хичээлийн жилээс оюутнуудад хүндрэл учруулахгүйн тулд ийм арга замыг сонгосон гэж тэд тайлбарлав.

Харин сургуулиудын оюутны холбоогоор дамжуулж виза картны захиалга, бүтэн жил үнэгүй зорчих эрхийн наалт авах юм байна. Бүтэн жил үнэгүй зорчих эрхийн наалтыг ирэх сарын 15-наас олгох учир энэ хугацаанд оюутнууд том оврын автобусаар хэрхэн үйлчлүүлэх вэ гэдэг асуудал   гарч   ирнэ. Үүнийг Монголын оюутны холбоо Том оврын автобусаар үйлчилгээ эрхлэгчдийн холбоотой тохирч ирэх сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл виза картан дээр наалт наагаагүй байсан ч автобусаар зорчих боломж олгож байгаа аж. Бүтэн жил үнэгүй зорчих эрхийн наалт, виза картны сунгалт, шинээр олгох ажлаа сарын хугацаанд амжуулна гэдгээ тус холбооныхон хэлж байлаа. Энэхүү бүтэн жил зорчих эрхийн наалт нь 6300 төгрөгийн үнэтэй юм. Виза карт шинээр авах захиалгын мөнгө нь 6300 төгрөгтөө багтаад орж байгаа аж. Зорчих эрхийн наалт, визаны захиалга нь тусдаа үнэтэй гэж ойлгож болохгүй нь. Гэхдээ их, дээд сургуулиудын 150 гаруй мянган оюутан бүгд бүтэн жил зорчих эрхийн наалт авч чадахгүй. Учир нь, Нийтийн тээврийн газраас том оврын автобусаар үнэгүй зорчих эрхийн цахим карт олгосон 96 мянган оюутанд л эрхийн наалт олгох болжээ.
Нийтлэлч
С.Баясгалан
Эх сурвалж
Ардчилал сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.