Нийтийн тээврийн үйлчилгээнд шалгалт хийжээ
2011.09.01

Нийтийн тээврийн үйлчилгээнд шалгалт хийжээ

ТОВЧХОН
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Улаанбаатар хотын хөл хөдөлгөөн ихэсч байгаа. Тиймээс Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах ажил өрнөөд байгаа билээ. Ажлын хүрээнд  шалгалтыг өдөр тутам хийж байгаа бөгөөд өнөөдөр их багтаамжийн 258 автобусыг хамрагдаж 305 зөрчил ирүүлжээ.

Буудал зарлах үүрэгтэй жолоочийн чанга яригч нь ажиллахгүй байгаа 86 автобус,  гадна цэвэрлэгээ хийгээгүй 39, дотор цэвэрлэгээ хийгээгүй 21 автобус байсныг эцсийн буудалд зогсох үед нь цэвэрлүүлсэн байна. “Автобус-1” компанийн 45 автобуснаас 54, “Тэнүүн дэлгэр” компанийн 7 автобус шалгалтад орсноос 22, “Эрдэм транс” компанийн 20 автобуснаас 36, “Тэнүүн Огоо” компанийн 27 автобуснаас 40, “Мон кара” компанийн 14 автобусыг шалгахад 35 зөрчил тус  тус илэрсэн байна.

Автобуснуудаа үйлчилгээнд гаргахдаа харьцангуй сайн бэлтгэж ажлаа эрчимжүүлж байгаа компанид “Сутайн буянт”, “Автобус-3”  оржээ.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.