Нийтийн тээвэр 6.30-аас 22.30 хүртэл үйлчилнэ
2011.09.01

Нийтийн тээвэр 6.30-аас 22.30 хүртэл үйлчилнэ

ТОВЧХОН
  • Налайх, Био, Хужирбулан зэрэг зорчигч ихтэй хот орчмын чиглэлүүд мөн адил 6.30-аас үйлчилгээгээ эхэлнэ.
УБ хотын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний цагийн хуваарь өөрчлөгдөж 2011 оны 9-р сарын 1-ний өдрөөс эхлэн автобус, троллейбуснууд өглөөний 6 цаг 30 минутаас оройн 22 цаг 30 минут хүртэл ажиллахаар Нийслэлийн Нийтийн тээврийн газраас үйлчилгээг зохион байгуулж байна.
Хичээлийн шинэ жил эхэлж хотын иргэдийн нийтийн тээврээр зорчих урсгал нэмэгдэж байгаа бөгөөд НИТХ-ын 129-р тогтоолын дагуу Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажил өглөө 8.00 цагаас эхлэх болсон тул ийнхүү нийтийн тээврийн үндсэн 56 чиглэлийн их багтаамжийн автобус, троллейбуснуудын үйлчилгээний цагийн хуваарийг уртасгаж байна. Налайх, Био, Хужирбулан зэрэг зорчигч ихтэй хот орчмын чиглэлүүд мөн адил 6.30-аас үйлчилгээгээ эхэлнэ. 

Их багтаамжийн автобуснаас гадна бага багтаамжийн автобус үйлчилдэг  зарим  туслах чиглэлүүдийн цагийн хуваарь мөн адил уртасч байна.
УБ хотын нийтийн тээвэрт өдөр тутам 812 их багтаамжийн автобус троллейбус, 271 бага багтаамжийн автобус үйлчилж байна.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.