Хөгжлөөрөө аль аймаг тэргүүлж  байна вэ
2011.09.01

Хөгжлөөрөө аль аймаг тэргүүлж байна вэ

Монгол улсын Нийслэл болон аймгууд
ТОВЧХОН
  • Дэд бүтэц хангамж,боловсрол, соёл урлаг , эрүүл мэнд, байгаль орчин, нийгэм эдийн засаг, санхүү, хөгжлийн нөөц, хөдөө аж ахуй зэрэг салбараар аймаг хотуудын хөгжлийг тодорхойлжээ.
  • Хөгжлийн үзүүлэлтүүдийг ерөнхийд нь авч үзвэл ихэнх салбарт Өмнөговь аймаг тэргүүлж, Орхон аймаг 2-т,Дархан-Уул аймаг 3-т, харин нийслэл хот маань 4-т жагссан байна.
НХХЯ-наас орон нутгийн хөгжлийн индекс буюу хөгжлийн үзүүлэлтүүдийг салбар бүрээр жагсаан гаргасан байна.
Дэд бүтэц хангамж,боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, байгаль орчин, нийгэм эдийн засаг, санхүү, хөгжлийн нөөц, хөдөө аж ахуй зэрэг салбараар аймаг хотуудын хөгжлийг тодорхойлжээ. Хөгжлийн үзүүлэлтүүдийг ерөнхийд нь авч үзвэл ихэнх салбарт  Өмнөговь аймаг тэргүүлж, Орхон аймаг 2-т,Дархан-Уул аймаг 3-т, харин нийслэл хот маань 4-т жагссан байна.

Өмнөговь аймгийн хувьд байгаль орчин, санхүү, нийгэм эдийн засаг,эрүүл мэндээр бусдыгаа тэргүүлж байна. Өмнөговь аймаг нийт 52306 хүн амтай, 16112 өрхтэй. Нийт хүн амын 31,1 хувийг 0-15 насны хүүхэд, 62,8 хувь нь 16-59 насны, 6,1 хувийг 60 ба түүнээс дээш насны хүн ам эзэлж байна. 2010 оны жилийн эцсийн байдлаар аймгийн төвд 34 хувь, сумын төвд 23 хувь, хөдөө 43 хувь нь сууршиж байна.

Өмнөговь аймагт 12 төрлийн ашигт малтмалын 71 орд, 185 орчим илрэл тэмдэглэгджээ. Орон нутагт ашигт малтмалын хайгуул судалгаа, олборлолтын үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулагчдын тоо 1997 оноос хойш тасралтгүй өссөөр ирсэн. 2010 оны байдлаар тус аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын 520 тусгай зөвшөөрөл олгогдсоноос 57 нь ашиглалтын, 463 нь хайгуулын зөвшөөрөл байгаа ба эдгээрийг 186 гаруй аж ахуй нэгж эзэмшиж байна.

Аймгийн эдийн засгийн бас нэг гол салбар нь хөдөө аж ахуй, үүний дотор мал аж ахуй голлох байр эзэлдэг. Нийт 1.1 сая толгой малтай ба үүнээс дэлхийн улаан номонд багтдаг 2 бөхт тэмээний өлгий нутаг бөгөөд нийт 83000 мянган тэмээн сүрэг тоолуулж тоогоороо улсдаа төдийгүй дэлхийд тэргүүлэх байр эзэлдэг.

Харин нийслэл хотын хувьд  дэд бүтэц, боловсрол, нийгэм эдийн засаг, санхүүгээр эхний 4-т  жагсаж байгаа ч бусад салбарт нэлээд хойгуур жагсаж байна. Энэ үзүүлэлтүүдийг гаргахад хүн амын  суурьшил голчлон нөлөөлдөг  байна. Хөгжлийн үзүүлэлтүүдийг нэг хүнд ногдох үйлчилгээнд үндэслэн гаргадаг. Тухайлбал  соёл урлаг, хөгжлийн нөөц гэсэн 2 үзүүлэлтийг харахад Улаанбаатар хот хамгийн хойно буюу 21,22-т жагссан байна.  Нийслэл хотод хүн ам шигүү суурьшсан байдаг учраас хүн бүрт дээр дурдсан үзүүлэлт , үйлчилгээ тэр бүр хүрч чаддаггүй нь харагдаж байна.

Орон нутгийн хөгжлийн индекс

Хот,Аймаг,

Хөгжлийн индекс

Дэд бүтэц

Боловсрол

Соёл урлаг

Эрүүл мэнд

Байгаль орчин

Нийгэм эдийн засаг

Санхүү

Хөгжлийн нөөц

Хөдөө аж ахуй

 

Улаанбаатар

4

2

4

22

11

18

3

3

21

21

 

Баян-өлгий

22

12

22

19

14

2

14

21

22

18

 

Говь-Алтай

17

20

5

4

13

22

17

17

2

15

 

Завхан

13

21

9

3

8

7

20

18

8

7

 

Увс

19

18

12

6

19

5

21

16

20

17

 

Ховд

18

7

20

9

7

21

19

8

9

11

 

Архангай

11

9

7

17

9

14

18

19

10

1

 

Баянхонгор

21

22

10

16

15

11

22

14

5

22

 

Булган

8

8

21

7

 

6

8

15

7

14

 

Орхон

2

1

1

18

21

10

2

1

11

20

 

Өвөрхангай

20

15

17

20

20

17

9

20

16

13

 

Хөвсгөл

15

14

19

11

22

9

16

13

4

2

 

Говь-Сүмбэр

5

10

3

1

3

20

12

6

19

6

 

Дархан-Уул

3

3

2

13

6

1

6

7

18

10

 

Дорноговь

14

13

14

10

17

12

7

5

15

16

 

Дундговь

7

16

18

2

5

15

11

10

14

3

 

Өмнөговь

1

17

11

15

2

3

1

2

1

9

 

Сэлэнгэ

9

5

6

12

12

19

5

4

17

8

 

Төв

6

4

15

8

4

16

13

11

13

4

 

Дорнод

16

6

8

14

16

13

15

22

6

12

 

Сүхбаатар

10

19

13

21

10

4

4

12

12

5

 

Хэнтий

12

11

16

5

18

8

10

9

3

19

 

 

Нийтлэлч
Т.Наранцэцэг
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.