Манай орны олон жилийн цэвдэгтэй нутаг дэвсгэрт 40 орчим тонн алт байна
2011.09.02

Манай орны олон жилийн цэвдэгтэй нутаг дэвсгэрт 40 орчим тонн алт байна

Эдийн засгийн баталгаа болсон алтанд шунах бус...
ТОВЧХОН
  • Олон жилийн цэвдэгтэй нутаг дэвсгэрт 556 ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон бөгөөд 61 алтны шороон орд үйл ажиллагаа явуулдаг.
  • Өнгөрөгч долоо хоногт нэг унц алтны үнэ дэлхийн зах зээл дээр 1900 долларт хүрч түүхэн рекорд тогтоосон.
  • Монгол банкинд жилд ойролцоогоор 4-5 тонн алт тушаагдаж байна.

Олон жилийн цэвдэг үргэлжилсэн ба тасалданги тархсан бүс нутаг манай орны 12 аймгийн 47 сумыг хамарч байна. Эдгээр нутаг дэвсгэрт 556 ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон бөгөөд 61 алтны шороон орд үйл ажиллагаа явуулдаг. Олон жилийн цэвдэгтэй эдгээр бүс нутагт тойм тооцоогоор 40 орчим тонн алт агуулагдаж байна.

Энэ 40 тонн алтыг ямар технологиор олборлох вэ?

Манай улсад олборлолт явуулж буй уурхайнууд алтыг бульдозероор соёодож, хөрс хуулах аргыг голлон хэрэглэдэг. Манай оронд ашиглагдаагүй үлдсэн эдгээр уул-техникийн хүнд нөхцөлтэй алтны шороон ордуудыг ашиглахад дээр дурдсан уламжлалт арга хэрэглэх нь оновчтой шийдэл биш гэдгийг судлаач Ц.Очир /D.Ph/  С.Ган-Очир /докторант/ нар илэрхийлж, судалгааны ажилдаа тусгажээ.

gold_mine1111Гадаад орны туршлага, өөрийн орны цэвдэг хөрсний шинж чанарыг судалсны үр дүнд олон жилийн цэвдэгтэй алтны шороон ордыг далд аргаар ашиглах нь тохиромжтой гэсэн санааг дэвшүүлсэн юм. Олон жилийн цэвдэг хөрсний онцлогт тохируулан далд аргаар олборлох нь байгаль оричнд хор багатай ашиглалтанд тооцогддог.

Цэвдэгтэй ордод ашиглалт явуулахын тулд олон жилийн цэвдгийн температур газрын гадаргын температураас хэрхэн хамаарч байгааг судлах шаардлагатай юм байна.

Өнгөрөгч долоо хоногт нэг унц алтны үнэ дэлхийн зах зээл дээр 1900 долларт хүрч түүхэн рекорд тогтоосон

Манай улсад Алт хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр албан ёсоор алтны олборлолт эхэлсэн гэж үздэг. Энэ үеэс компаниуд болон хувь хүмүүс алт олборлож, 2005 онд оргил үедээ хүрч Монгол банкинд 20 тонн алт тушаагдаж байсан. Тэгвэл гэнэтийн ашгийн татвар болон бусад шалтгаанаар энэ тоо улам багасч жилд 4-5 тонн алт тушаагдаж байна гэж Монгол банкнаас мэдэгддэг.

gold_jewelleryЭнэ нь алтны олборлолт явагдахгүй байна гэсэн үг биш. Компаниуд олборлосон алтны хэмжээгээ үнэн мэдээлэхгүй, шууд банкны барьцаанд тавьдаг, хулгайгаар гаргаж байгаатай холбоотой. Алт өөрөө эдийн засгийн баталгаа болдог.

Эцсийн бүтээгдэхүүн гэж тооцогдох талтай ч манай улсад өндөр технологийн салбар хөгжөөгүй учраас гар утасны эд ангиудын холбоос, автомашины эд ангид хэрэглэх, гоёл чимэглэлийн зүйл үйлдвэрлэж нэмүү өртөг шингээж эскпортлох үйл явц, оролдлогыг хийхгүй байна. Цахилгаан хамгийн сайн дамжуулагч энэхүү металлд нэмүү өртөг шингээж чадвал нэг кг алтаар зуун бүтээгдэхүүн үйлдвэрлэж алт хэлбэрээр гаргаснаас хэд дахин ашиг болох боломжтой.


Өндөр технологи ашиглан хийсэн алтан, алтадсан, алтаар бүрсэн бүтээгдэхүүн үзэж сонирхоно уу.GoldToiletgolden_mobileps3gold_macbookgold_porsche
Нийтлэлч
Г.Мөнхтуяа
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.