Жижиг дунд үйлдвэр, аж ахуйн нэгжийг бүртгэнэ
2011.09.02

Жижиг дунд үйлдвэр, аж ахуйн нэгжийг бүртгэнэ

ТОВЧХОН
  • Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг УБЕГ-т, орон нутгийнхныг аймгуудын Улсын бүртгэлийн хэлтэст бүртгэнэ.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг ирэх аравдугаар сарын 1-нээс бүртгэх гэж байна. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг УБЕГ-т, орон нутгийнхныг аймгуудын Улсын бүртгэлийн хэлтэст бүртгэнэ. Төрөөс жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих талаар баримталж буй бодлогын хүрээнд уг бүртгэлийг хийхээр болжээ.

Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 6.6-д заасны дагуу бүртгүүлсэн аж ахуйн нэгжийг уг бүртгэлд хамрагдах бөгөөд тамхи, согтууруулах ундаа үйлдвэрлэдэг, төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаа явуулдаг, банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа, даатгалын үйлчилгээ эрхэлдэг, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулдаг бол жижиг, дунд үйлдвэрт тооцохгүй аж.

Бүртгүүлд орох аж ахуйн нэгжүүд хөдөлмөрийн гэрээтэй ажилчдынхаа тоо, жилийн борлуулалтын орлогоо мэддэг, улсын бүртгэлийн гэрчилгээ, ажилчдаа нийгмийн даатгалд хамруулсан тухай нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж 2200 төгрөг төлсөн баримт, аудитын байгууллагаар баталгаажуулсан өмнөх жилийн санхүүгийн болон татварын тайлан баланстай байх шаардлагатай аж.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.