Гадаад харилцааны сайд Финландын сэтгүүлчидтэй уулзлаа
2011.09.02

Гадаад харилцааны сайд Финландын сэтгүүлчидтэй уулзлаа

ТОВЧХОН
  • Финландын үндэсний телевиз “YLE”, өдөр тутмын “Helsingin Sanomat”, “Ilta-Sanomat” сонин, “Suomen kuvalehti” сэтгүүлийн сурвалжлагчид Гадаад харилцааны сайдтай хийсэн уулзалтад оролцлоо.

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Тарьяа Халонены манай улсад хийж буй албан ёсны айлчлалыг сурвалжлахаар ирсэн финландын сэтгүүлчдийг айлчлалын явцад тусгайлан хүлээн авч уулзав. Финландын үндэсний телевиз “YLE”, өдөр тутмын “Helsingin Sanomat”, “Ilta-Sanomat” сонин,  “Suomen kuvalehti” сэтгүүлийн сурвалжлагчид Гадаад харилцааны сайдтай хийсэн уулзалтад оролцлоо.

 

Уулзалтын үеэр сайд Г.Занданшатар хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, Финландын Ерөнхийлөгчийн айлчлалын талаар болон Монгол Улсын түүх, өнөөгийн байдал, ирээдүйн хөгжлийн боломж, гадаад бодлого, гадаад харилцааны асуудлаар финландын сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад хариуллаа.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.