Ажилчны гудамж, Дарь-Эхийн зам нээгдэнэ
2011.09.05

Ажилчны гудамж, Дарь-Эхийн зам нээгдэнэ

ТОВЧХОН
  • Шадивлан чиглэлийн 6 км замын хучилтыг гүйцэтгэх бөгөөд уг замыг 2 км тутамд хэсэгчлэн хааж зам барилгын ажил гүйцэтгэнэ.
Энэ жил нийслэлд зам засварын ажил харьцангуй эрт эхэлсэн учраас засвар шинэчлэлт хийгдэх ихэнхи замууд зорчих хэсгээ бүрэн нээгээд байгаа юм. Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор  хотын замын ачаалал нэмэгдсэн энэ өдрүүдэд нийслэлийн хэмжээнд өргөтгөл шинэчлэлт хийгдэж байгаа 2 зам хаалттай байгаа бөгөөд Ажилчны гудамжны буюу ТЭЦ-3 ын уулзвараас Дунд голын гүүр хүртэлхи 600 метр замын суурь хучилт дуусч, амралтын өдрүүдээр замын хөдөлгөөнийг нээв. Ингэснээр Энхтайвны гүүрний ачаалал буурна. Мөн Дарь-Эхийн 6,7 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил энэ амралтын өдрүүдэд бүрэн дуусч,  өнөөдөр замын хөдөлгөөнийг нээнэ. Цааш үргэлжлүүлэн Шадивлан чиглэлийн 6 км замын хучилтыг гүйцэтгэх бөгөөд уг замыг 2 км тутамд хэсэгчлэн хааж  зам барилгын ажил гүйцэтгэнэ.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.