Тамгын газрын ажлыг жигдрүүлж, чуулганы бэлтгэлийг сайтар хангах чиглэл өгөв
2011.09.05

Тамгын газрын ажлыг жигдрүүлж, чуулганы бэлтгэлийг сайтар хангах чиглэл өгөв

ТОВЧХОН
  • Ээлжит бус чуулган зарлахгүй
Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж болон Тамгын газрын хэлтэс, албадын дарга нартай өнөөдөр үдээс хойш уулзаж, УИХ-ын 2011 оны намрын ээлжит чуулганы бэлтгэл ажлын явц байдалтай танилцав.

Улсын Их Хурлын дарга ажлын явц байдал, тэдний санал бодлыг сонсоод Тамгын газрын хэлтэс, албадын ажлыг ойрын өдрүүдэд жигдрүүлж, УИХ-ын 2011 оны намрын ээлжит чуулганы бэлтгэлийг сайтар хангах, чуулганаар хэлэлцэх хууль, тогтоомжийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлыг шуурхайлах талаар тодорхой чиглэл, үүрэг даалгавар өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.