Гадаад худалдааны эргэлт ямар байна вэ
2011.09.05

Гадаад худалдааны эргэлт ямар байна вэ

Гадаад худалдаа
ТОВЧХОН
  • Гадаад худалдааны тэнцэл энэ сарын 15-ны байдлаар 1224.4 сая ам.долларын алдагдалтай гарч өмнөх оны мөн үеийнхээс 1082.5 сая ам.долл буюу 8.6 дахин өссөн байна.
Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2011 оны 8 дугаар сарын 15-ны байдлаар 6404.0 сая ам.доллар, үүнээс экспорт 2589.8 сая ам.доллар, импорт 3814.2 сая ам.долларт хүрч, гадаад худалдааны нийт бараа эргэлт өмнөх оны мөн үеийнхээс 2932.6 сая ам.доллар буюу 84.5 хувь, үүний дотор экспорт 925.0 сая ам.доллар буюу 55.6 хувь, импорт 2007.6 сая ам.доллар буюу 2.1 дахин өссөн байна.

Гадаад худалдааны тэнцэл энэ  сарын 15-ны байдлаар 1224.4 сая ам.долларын алдагдалтай гарч өмнөх оны мөн үеийнхээс 1082.5 сая ам.долл буюу 8.6 дахин өссөн байна. Нийт экспортод нүүрс 39.1 хувь, зэсийн баяжмал 24.0 хувь, төмрийн хүдэр 9.7 хувь, боловсруулаагүй газрын тос 5.1 хувь, бохир ноолуур 4.4 хувь, цайрын хүдэр, баяжмал 3.7 хувь, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 3.0 хувь, хайлуур жоншны хүдэр, баяжмал 2.2 хувь, молибдений хүдэр ба баяжмал болон самнасан ноолуур тус бүр 1.2 хувь, үлдсэн 6.4 хувийг экспортын бусад бүтээгдэхүүн эзэлж байна.
Эх сурвалж
Үндэсний статистикийн газар
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.