Хэлмэгдэгсдийн холбооноос уриалга гаргажээ
2011.09.05

Хэлмэгдэгсдийн холбооноос уриалга гаргажээ

ТОВЧХОН
  • Энэхүү уриалгыг Монголын Улс Төрийн Хэлмэгдэгсдийн Холбооноос нийт байгууллага, иргэддээ хандан илгээж байна
  • Жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдөр хүний эрхийн асуудлаар өргөн хүрээтэй хэлэлцүүлэг, ярилцлага зохион байгуулж байх зэрэг болно

Монгол Улсад хүний эрх байнга, ноцтойгоор зөрчигдөж, монгол хүн үнэгүйдэж, энэхүү бусармаг үйлдэл улам бүр даамжирч байгааг иш үндэс болгон;

Улсын төсвөөс санхүүжиж, асар их эрх эдэлж, өндөр үүрэг хариуцлага хүлээсэн Хүний эрхийн байгууллагууд чиг үүргээ хангалттай түвшинд хэрэгжүүлж чадахгүй байгааг харгалзан;

Хүний эрхийг хангахад байгууллага, иргэн бүрийн оролцоо нэн чухал хэмээн үзэж ;

Энэхүү уриалгыг Монголын Улс Төрийн Хэлмэгдэгсдийн Холбооноос нийт байгууллага, иргэддээ хандан илгээж байна. Энэ нь:

  • Хүний эрхийг аливаа хэлбэрээр зөрчсөн албан тушаалтанд эрхэлсэн ажлаас нь халах хүртэл хариуцлага хүлээлгэх журмыг Монгол Улсын Хөдөлмөрийн хууль, Эрүүгийн болон Иргэний байцаан шийтгэх хуульд тусгаж хэрэгжүүлэх
  • Байгууллага бүр хүний эрх зөрчигдсөн тухай мэдээллийг байнга хүлээн авч, үнэлгээ дүгнэлт өгөх, хүний эрх зөрчиж буруу шийдвэр гаргасан албан тушаалтанд хариуцлага хүлээлгэн, үр дүнг ил тод мэдээлж ажиллах
  • Байгууллага бүр жилийн эцсийн тайландаа хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг таслан зогсоох талаар зохиосон ажил, үр дүн, авсан арга хэмжээ, цаашид хийж гүйцэтгэх ажлын талаар тусгаж, хамт олноороо хэлэлцэж байх
  • Хүний бие, эрхтэний гэмтлийн зэргээс хамаарсан, дэлхий нийтийн жишиг хандлагад нийцсэн үнэ, үнэлгээтэй болгох асуудлыг нэн даруй шийдвэрлэх
  • Хүний амь нас, эрүүл мэнд, эд материалын хохиролыг гэм буруутнаар заавал нөхөн төлүүлж байх, хэрэв гэмт этгээд төлбөрийн чадваргүй бол эд хөрөнгийг нь хураах, албадан хөдөлмөр хийлгэх, насанд хүрээгүй гэмт хэрэгтэний учруулсан хохиролыг эцэг эх, асран хамгаалагчаар нь төлүүлэх хатуу журамд шилжих
  • Хүн бүрийг иргэний бүртгэлд заавал хамруулж, байнгын хараа хяналтад авах асуудлыг 2012 оны нэгдүгээр улиралд багтаан шийдвэрлэх
  • Хүний эрхийн холбогдолтой хууль тогтоомж, олон улсын болон өөрийн орны эрх зүйн баримт бичгийн  эмхтгэлийг улсын төсвийн хөрөнгөөр хэвлүүлж, нийт иргэд, байгууллагуудад үнэ төлбөргүй хүргэх арга хэмжээ авах
  • Жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдөр хүний эрхийн асуудлаар өргөн хүрээтэй хэлэлцүүлэг, ярилцлага зохион байгуулж байх зэрэг болно.

Монголын Улс Төрийн Хэлмэгдэгсдийн холбоо үйл ажиллагаагаа өргөтгөж, өөрийн бүтэцдээ хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг олон нийтийн байгууллага ажиллуулахаар шийдвэрлэснээ мэдэгдэж байна.

МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГСДИЙН ХОЛБОО

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.