Таны бизнест тохирсон тендерийн урилга, ажлын байрны зар энд байна
2011.09.08

Таны бизнест тохирсон тендерийн урилга, ажлын байрны зар энд байна

Ажил хэргийг ажил хэрэгч байдал урагшуулна. ТОВЧХОН

  • Нэг өдөрт дунджаар 10-аас дээш тооны тендер зарлагдаж байна.
  • Ажлын байр санал болгож буй байгууллага, тавигдах шаардлага, бүрдүүлэх материал, материал хүлээн авах хугацааг харах боломж нээлттэй.

Манай улсын хэмжээнд зарлагдаж буй идэвхтэй тендерийн бүх урилгыг улс төр, нийгэм эдийн засгийн дагнасан цахим хуудас болох vip76.mn-ээс мэдэх боломжтой боллоо. Монголын өдөр тутмын хэвлэлээр дамжуулан зарлагдаж буй бүх тендерийн урилгыг нэг дор төвлөрүүлж, цогц байдлаар шийдсэн байна.

Барилга бүтээн байгуулалт, ХАА, уул уурхай, боловсрол, эрүүл мэнд, мэдээллийн технологи гэх зэргээр тендерийн урилга бүрийг харгалзах салбарт нь ангилж, эрэмбэлсэн байна. Ингэснээр эдгээр ангиллаас өөрийн үйл ажиллагаа явуулдаг салбараа сонговол тухайн салбарт төр засаг, орон нутаг, томоохон бизнесийн байгууллагуудын зүгээс зарлагдаж буй тендерийн мэдээллийг хялбар мэдэх юм.

Нэг өдөрт дунджаар 10-аас дээш тооны тендер зарлагдаж байна. Манай улсын хөгжлийг салбар бүрээр хөгжүүлэхэд зориулан зарлаж буй эдгээр тендерт гар бие оролцох боломжийн эхний алхам нь тендерийн урилга зарлагдаж буй мэдээллийг өдөр тутам авч байх хэрэгцээ юм.

Инженер, менежер, тогооч, багш, жолооч авах ажлын байрны зар зонхилж байна

Өдөр тутмын бүх хэвлэлээр зарлагдаж буй ажлын байрны зарыг нэг дор төвлөрүүллээ. Ажил хэрэгч хүн бүрт зориулсан vip76.mn цахим хуудаснаас ажил идэвхтэй хайж буй иргэддээ зориулсан "Ажлын байрны зар" шинэ буланг нээж байна.

Одоогийн байдлаар тус буланд инженер технологич, менежер оффисын ажил, хүний нөөц багш, эмч эрүүл мэндийн ажилтан, тогооч, жолооч зэрэг ажлын байрны зар зонхилж байна. Ажил хайгч иргэдэд зориулан тус булан нь салбар, мэргэжил бүрээр зарлагдаж буй ажлын байрыг цэгцтэй, ойлгомжтой байдлаар ангилсан байна. Энэхүү жагсаалтаас өөрийн мэргэжил, ур чадварт тохирсон ажлын байрны зарын мэдээллийг дэлгэрэнгүйгээр харах сонголттой.

Тухайлбал, эрэлттэй ажлын байрны нэг болох инженер авах зарын мэдээлэлд ажлын байр санал болгож буй байгууллага, тавигдах шаардлага, бүрдүүлэх материал, материал хүлээн авах хугацааг харах боломж нээлттэй.

Эх сурвалж
Vip76.mn

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.