Хэлмэгдэгсэд болон тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд төрийн үйлчилгээ үнэгүй
2011.09.08

Хэлмэгдэгсэд болон тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд төрийн үйлчилгээ үнэгүй

ТОВЧХОН
“Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг угтан Хан-Уул дүүрэгт харьяалагддаг 145 хэлмэгдэгсэд тэдгээрийн гэр бүл, үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлж, тэдэнд дутагдалтай төрийн үйлчилгээг нэг дороос үнэ төлбөргүй, дараалалгүй үзүүлэх өдөрлөгийг зохион байгуулж байна.

Жил бүрийн уг өдөр дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газраас эдгээр хүмүүст хүндэтгэлж үзүүлж, хүлээн авч уулздаг билээ. Харин энэ удаа тус өдрийг угтан тэдэнд ямар төрийн үйлчилгээ дутагдалтай байгаа болон түүнийг шийдвэрлэх тал дээр анхааран ажиллаж байгаа нь урьд жилүүдийнхээсээ онцлог болж байна. 

Цагаатгах ажлыг зохион байгуулах дүүргийн салбар комисс энэ жил олон ажлуудыг зохион байгуулжээ. Тухайлбал “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль” -ийн 6 дугаар зүйлд зааснаар гомдол гаргах хугацаа энэ оны 12 дугаар 30-нд дуусгавар болж байгаатай холбогдуулан улсын комисс руу өргөх бичиг хүргүүлсэн байна.

Уг өргөх бичигт хэлмэгдэгсэд болон тэдний гэр бүл үр хүүхдүүд нөхөн олговор болгож байр олгохыг хүссэн байна.  Мөн тус өдрийг угтан дүүргийн ИТХ-ийн дарга Д.Батбилэгийн дэмжлэгтэйгээр 1937 – 1939 онуудад хэлмэгдэж байсан, хуучнаар Аж үйлдвэрийн комбинатын иргэдийн тухай түүхэн ном гаргажээ.

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.