Эрүүл мэндийн сайд С.Ламбаа НҮБ-ын өндөр хэмжээний уулзалтад оролцож байна
2011.09.08

Эрүүл мэндийн сайд С.Ламбаа НҮБ-ын өндөр хэмжээний уулзалтад оролцож байна

ТОВЧХОН
  • Эрүүл мэндийн сайд С.Ламбаа НҮБ-ын Хүн амын сангийн “Нөхөн үржихүйн эрүүл мэндийн эм, хэрэгслийн аюулгүй байдлын Глобал хөтөлбөр”-ийн өндөр хэмжээний уулзалтад оролцож байна
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа энэ сарын 7-9-ний өдрүүдэд Нью-Йорк хотноо зохион байгуулж байгаа НҮБ-ын Хүн амын сангийн “Нөхөн үржихүйн эрүүл мэндийн эм, хэрэгслийн аюулгүй байдлын Глобал хөтөлбөр”-ийн өндөр хэмжээний уулзалтад оролцож байна. Тус уулзалтад нийт 12 орны Эрүүл мэндийн сайд, парламентын гишүүдээс бүрдсэн нийт 80 орчим төлөөлөгчид  оролцож байгаа юм.

 

Эрүүл мэндийн сайд С.Ламбаа өнөөдөр өндөр хэмжээний уулзалтын “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломж дутмаг иргэдэд гэр бүл төлөвлөлтийн асуудлаар дэмжлэг үзүүлэх нь ” сэдэвт хэлэлцүүлэгт үг хэлэв. Тэрээр хүн амын дийлэнх олонх нь алслагдсан бүс нутагт амьдардаг манай улсын хувьд хөдөөгийн ард иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай үзүүлэхийн төлөө Засгийн газар ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж буйг танилцуулсан.  Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд алсын зайн оношлогооны төвүүд ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд эдгээр төвүүд нь хөдөө орон нутагт амьдардаг иргэд цаг алдалгүй эмнэлгийн тусламж үйлчилгээг өөрийн орон нутагтаа авах боломжийг бүрдүүлж байгааг онцлон тэмдэглэв. Түүнчлэн Засгийн газраас төвлөрлийг сааруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон эмзэг бүлгийн иргэдэд зориулан эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авах эрхийн бичгийг олгож байгаа талаар танилцуулсан нь бусад хөгжиж буй орнуудад загвар болохуйц арга хэмжээ болж буйг зарим улсын төлөөлөгчид онцлон тэмдэглэж байв.

 

Сайд С.Ламбаа маргааш НҮБ-ын Хүн амын сангийн Гүйцэтгэх захирал ноён Бабатүндэ Осотимэхин болон НҮБ-ын Хүүхдийн сангийн Ази, Номхон далайн бүсийн захирал хатагтай Жээта Рао Гүпта нартай тус тус уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

 

 

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.