Болц гүйцээгүй самар түүхийг хориглоно
2011.09.08

Болц гүйцээгүй самар түүхийг хориглоно

Болц гүйцээгүй самар
ТОВЧХОН
10-р сарын нэгэн хүртэл болц гүйцэээгүй самар түүхийг хориглоно.
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 8 дугаар сарын 17-ны 250 дугаар тогтоолоор хуш модны самрыг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх, зах зээлд худалдах, худалдан авах, тээвэрлэх болон самар, түүний үр, бүтээгдэхүүнийг экспортлохыг 2011 оны 8 дугаар сарын 20-ноос эхлэн хоёр жилийн хугацаатайгаар хориглосон.

Харин иргэд ахуйн зориулалтаар самар түүж болох боловч БОАЖ-ын сайдын 2009 оны Байгалийн ургамал, ойн дагалт баялгийг ашиглах тухай журамд заасны дагуу зөвхөн 10 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 15-ны хооронд зөвшөөрөгддөг юм.

Иймд иргэн та 10 дугаар сарын 1-нээс өмнө буюу болц гүйцээгүй үед нь самар түүж ашиглах, мөн тээвэрлэх, зах зээл, гудамж талбайд худалдан борлуулахгүй байх үүрэгтэйг анхааруулъя.
Эх сурвалж

Байгаль орчин , Аялал жуулчлалын яам
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.