Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын явц, үр дүнгийн талаархи мэдээллийг сонсоно
2011.09.08

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын явц, үр дүнгийн талаархи мэдээллийг сонсоно

ТОВЧХОН
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын 2011 оны 11 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд хийж буй ажлын явц, үр дүнгийн талаархи мэдээллийг 2011 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 11.00 цагаас Төрийн ордны “В” танхимд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо сонсоно.

Уг арга хэмжээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ажлын алба, Нийслэлийн агаарын чанарын албаны удирдлагууд оролцож мэдээлэл хийнэ.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.