Хязгаарлалтын бүсэд түүхий нүүрс хэрэглэвэл торгуультай
2011.09.08

Хязгаарлалтын бүсэд түүхий нүүрс хэрэглэвэл торгуультай

Утааг бууруулах ажилд нийслэлийн иргэн бүр идэвхтэй орлцох хэрэгтэй
ТОВЧХОН
  • Агаарын тухай хуулийн 26 дугаар зүйлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол захиргааны арга хэмжээ авах талаар тодорхой тусгасан.
Нийслэлийн утааг бууруулах  зорилгоор энэ өвөл Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй гэсэн гурван дүүргийн 18 хороонд утаагүй түлш түлүүлэх, бүтэн шаталттай зуух хэрэглүүлэхээр болж байгаа. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн зургаан дүүргийн 484 хэсгийн ахлагчийг утааны байцаагчаар давхар ажиллуулж, энэ бүсэд байгаа айлуудад хяналт тавих юм.

Агаарын бохирдлыг бууруулах тухай хууль зөрчсөн, айл өрх, албан газруудыг хатуухан торгоно. Өөрөөр хэлбэл, Агаарын тухай хуулийн 26 дугаар зүйлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол захиргааны арга хэмжээ авах талаар тодорхой тусгасан. Тус хуулийн 26.1.1-д журам зөрчсөн айл өрхийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин, аж ахуйн нэгж, албан байгууллагыг дөрвөөс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох юм байна.
Нийтлэлч
Т.Наранцэцэг
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.