Газар авах иргэдийн өргөдлийг өнөөдөр авна
2011.09.09

Газар авах иргэдийн өргөдлийг өнөөдөр авна

Шинээр газар олгож байна.
ТОВЧХОН
  • Харин энэ удаад Сонгинохайрхан дүүрэгт иргэдийн гэр бүлийн хэрэгцээнд зориулж 700 иргэнд 0.07 га газар олгохоор болсон.
Монгол Улсын иргэн бүрт гэр бүлийн хэрэгцээнд зориулан үнэ төлбөргүй 0.07 га газрыг олгож байгаа. Одоогоор Чингэлтэй, Баянгол дүүрэгт газар олгохгүй байгаа бөгөөд нийслэлийн захын дүүргүүдэд газар олгож байгаа аж. Харин энэ удаад Сонгинохайрхан дүүрэгт иргэдийн гэр бүлийн хэрэгцээнд зориулж 700 иргэнд 0.07 га газар олгохоор болсон. Өөрөөр хэлбэл, Сонгинохайрхан дүүргийн 21дүгээр хороо буюу хуучин Партизаны сангийн аж ахуйн хойд талын "Эмгэнтийн ам" гэдэг газарт шинээр суурьшлын бүс үүсгэсэн  юм. Тус сууршлын бүсэд 0.07 га газар авах хүсэлтэй иргэдийн өргөдлийг өнөөдөр тус дүүргийн Газрын албан дээр хүлээн авахаар болжээ. Өргөдлийг өглөө 8.00-17.00 цаг хүртэл авах юм байна.
Эх сурвалж
Монголын мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.