Оюутан залууст зориулсан хөдөлмөрийн яармаг болно
2011.09.09

Оюутан залууст зориулсан хөдөлмөрийн яармаг болно

Оюутан залууст зориулсан хөдөлмөрийн яармаг болно
ТОВЧХОН
  • Уг арга хэмжээг Монгол Улсын Засгийн газраас 2011 оныг "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан тав дахь удаагаа зохион байгуулах гэж байна.
Өндөр хөгжилтэй орнуудад суралцаж байгаа оюутан залуус, төгсөгчдөд зориулсан "Хөгжлийн гарц Хөдөлмөр эрхлэлт" сэдвийн дор "Хөдөлмөрийн яармаг-2011" арга хэмжээ энэ сарын 13-14 ний өдөр болох гэж байна. Уг
арга хэмжээг Монгол Улсын Засгийн газраас 2011 оныг "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан тав дахь удаагаа зохион байгуулах гэж байна.

Арга  хэмжээг Монгол  Германы гүүр" ТББ, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн ажлыг зохион байгуулах үндэсний хорооноос Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад амьдарч байгаа Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл НХХЯ, Монгол Улсын Хөдөлмөрийн төв бирж, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, ХБНГУ-ын Олон Улсын шилжилт хөдөлгөөн хөгжлийн төв зэрэг байгууллага хамтран зохион байгуулах юм байна. Энэ удаагийн арга хэмжээнд дотоод, гадаадын 30 гаруй ажил олгогч байгууллагууд оролцох ажээ. Тэдгээр байгууллагууд урьдчилсан байдлаар 500 гаруй дунд болон дээд төвшний ажлын байруудыг иргэдэд санал болгох юм байна.
Эх сурвалж
Монголын мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.