УИХ-ын дарга амралтын өдрүүдэд ургац хураалтын байдалтай танилцана
2011.09.09

УИХ-ын дарга амралтын өдрүүдэд ургац хураалтын байдалтай танилцана

ТОВЧХОН
  • Төв аймгийн Жаргалант, Борнуур сумдад томилолтоор ажиллаж, намрын ургац хураалтын болон цаг үеийн бусад ажлын явц, зарим аж ахуйнм нэгжийн үйл ажиллагаатай танилцана

Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл 2011 оны есдүгээр сарын 10-11-ний амралтын өдрүүдэд Төв аймгийн Жаргалант, Борнуур сумдад томилолтоор ажиллаж, намрын ургац хураалтын болон цаг үеийн бусад ажлын явц, зарим аж ахуйнм нэгжийн үйл ажиллагаатай танилцана. Мөн энэ үеэр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо /Жаргалант тосгон/-гоор орж иргэдийн төмс, хүнсний ногооны ургац хураалтын ажил, фермерийн аж ахуйтай танилцахаар төлөвлөжээ.

 

Улсын Их Хурлын даргыг орон нутагт ажиллахад УИХ-ын гишүүн Су.Батболд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулга, УИХ-ын даргын зөвлөх С.Банзрагч, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Золбаяр, албаны бусад хүмүүс, хэвлэл, мэдээллийн байгууллагын сурвалжлагчид дагалдаж ажиллана
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.