Биржийн тухай хуулийн хэрэгжилтийн талаархи мэдээлэл сонсоно
2011.09.09

Биржийн тухай хуулийн хэрэгжилтийн талаархи мэдээлэл сонсоно

ТОВЧХОН
Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн Биржийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтийн талаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг 2011 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цагт УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо сонсох болжээ.

Мэдээллийг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, дэд сайд Х.Золжаргал нар танилцуулах бөгөөд яам, газрын холбогдох албаны хүмүүс оролцох юм.

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.