БНЭУ-ын Ерөнхийлөгч хатагтай Пратиба Девисинх Патилд эмгэнэлийн захидал илгээлээ
2011.09.10

БНЭУ-ын Ерөнхийлөгч хатагтай Пратиба Девисинх Патилд эмгэнэлийн захидал илгээлээ

ТОВЧХОН

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Энэтхэгт хорлон сүйтгэх ажиллагааны улмаас хүний амь хохирсонтой холбогдуулан БНЭУ-ын Ерөнхийлөгч хатагтай Пратиба Девисинх Патилд эмгэнэлийн захидал өнөөдөр илгээлээ.

Эмгэнэлийн захидалд “Энэ оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Дели хотноо террорист этгээдүүд хорлон сүйтгэх ажиллагаа явуулж, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг хохироож, нийгмийн хэв журамд халдлага учруулсныг Монголын төр, засаг  эрс буруушааж байна.

Энэхүү балмад үйлдлийн улмаас амь үрэгдэгсдийн гэр бүл, төрөл төрөгсдөд хувиасаа болон Монголын ард түмний өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж байна” гэжээ.

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.