Төр, засгийн удирдагчид Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэв
2011.09.10

Төр, засгийн удирдагчид Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэв

ТОВЧХОН
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дэд дарга Н.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн хөшөөнд өнөөдөр цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.
Хэлмэгдсэн эх орончиддоо ийн хүндэтгэл үзүүлэх үеэр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Гадаад харилцааны яам, Монголын ахмадын холбоо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын удирдах хүмүүс, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, төрөл төрөгсөд мөн цэцэг өргөн хүндэтгэлээ.

Төр, засгийн удирдагчид цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэхэд хүндэт харуул жагсаж, хөгжимд эмгэнэлийн ая намуухнаар эгшиглэв.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.