Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах тухай УИХ-ын тогтоолын хэрэгжилт хангалтгүй
2011.09.10

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах тухай УИХ-ын тогтоолын хэрэгжилт хангалтгүй

ТОВЧХОН
ИХ-ын БОХХАА-н байнгын хорооны гишүүд 2011 оны 2-сард УИХ-аас гаргасан Улаанбаатар хотын Агаарын бохирдлыг бууруулахаар авах арга хэмжээний тухай тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо. Энэ жил нийслэлийн агаарын бохирдлыг 50 хувь хүртэл бууруулах зорилт тавьж улсын төсөв болон төсөл хөтөлбөрүүдээс санхүүжилт хийж байгаа билээ. Энэ хүрээнд Мянганы сорилтын сангийн Цэвэр агаар төслийн шугмаар түлшний хэмнэлттэй утаа бага гаргадаг 70,000 зуухыг гэр хорооллын айлуудад нийлүүлэх юм. Өнөөдрийн байдлаар энэ ажил тав орчим хувийн биелэлттэй байгаа аж.

Энэ сараас 400 мянган төгрөгийн үнэтэй том зуухыг 50,000, 200 мянган төгрөгийн жижиг зуухыг 25,0 мянган төгрөгөөр борлуулж байгаа аж. Одоогийн байдлаар шинээр 10,000 зуух хийх тендер санхүүжилт шийдэгдээгүйгээс зарлагдаагүй, хязгаарлалтын бүсийн айл өрхүүдэд цахилгааны хөнгөлөлт үзүүлэх, боловсруулсан түлш нийлүүлэх зэрэг ажлууд удаашралтай байгаа юм байна. Мөн 6000-10000 айл цахилгаанаар халаалтаа шийдэх боломжтой гэж байсан ч техникийн нөхцөл бүрдээгүй учир хэрэгжихээргүй болсон зэргээр энэхүү тогтоолын хэрэгжилт тун хангалтгүй байгаа юм байна. 15 заалттай энэхүү тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, нийслэлийн удирдлагууд мэдээлэл хийх зэрэг үүрэг даалгаврыг холбогдох яамдад Байнгын хорооноос өглөө.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.