Элс хайрга олборлогчдыг 600 сая төгрөг төвлөрүүлэхийг үүрэгдлээ
2011.09.12

Элс хайрга олборлогчдыг 600 сая төгрөг төвлөрүүлэхийг үүрэгдлээ

ТОВЧХОН
  • 15 мянга гаруй иргэд аюулгүй, ая тухтай оршин суух нөхцөлгүй болоод байна
Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Биокомбинат, Фабрик чиглэлийн авто замуудын ашиглалтын асуудлаар хэлэлцлээ. Том оврын ачааны автомашины элс хайрга зөөн давхилдсанаас зам эвдэрч тус дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны 15 мянга гаруй иргэд шороо тоосон дунд амьдрах болсон. Биокомбинат, Шувуун фабрик чиглэлийн авто замуудын ашиглалтын асуудлаар Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар, Нийслэлийн Авто замын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн газар, Замын цагдаагийн газар, Нийслэлийн нийтийн тээврийн газрын холбогдох албад, тус дүүргийн 12, 13, 14-р хороодын иргэдийн хурлын дарга болон засаг дарга нар, хайрганы карерын үйл ажиллагаа эрхэлж уг замаар хүнд даацын авто машинаар тээвэрлэлт хийдэг 20 гаруй байгууллагын төлөөлөл оролцож хэлэлцлээ.
Биокомбинат, Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто замын шинэчлэлтийн ажлыг энэ жил концессын гэрээгээр гүйцэтгүүлэхээр тендер зарласан боловч зам барилгын компаниуд санал ирүүлээгүй байна.1974 онд ашиглалтад орсон энэ замыг хамгийн сүүлд 2009 онд засварласан бөгөөд цементбетон хучилт хийж шинэчлэх ажилд 30 орчим тэрбум төгрөг шаардагдах юм.
Карераас хотын төв рүү хайрга, элс зөөдөг машинууд даац хэтрүүлдгийн улмаас уг замд эвдрэл гарч, шороон замаар тээврийн хэрэгслүүд зорчдог болсноор дээрх хороодын 15 мянга гаруй иргэд аюулгүй, ая тухтай оршин суух нөхцөлгүй болоод байна. Иймээс карерын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудад долоо хоногийн хугацаанд 600 сая төгрөг төвлөрүүлж, уг замын 10 мянган шоо метр талбайд засвар хийх төсөв бүрдүүлэхийг үүрэг болголоо.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.