Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд С.Зоригийн хэргийн талаар анх удаа мэдээлэл хийлээ
2011.09.12

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд С.Зоригийн хэргийн талаар анх удаа мэдээлэл хийлээ

ТОВЧХОН

2011 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдлаа. Энэ үеэр  Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайд асан С.Зоригийн амь насыг хохироосон хэргийн мөрдөн шалгах ажлын явцын талаар Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав болон хууль хяналтын байгууллагуудын гүйцэтгэх ажилтнууд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд анх удаа мэдээлэл хийсэн байна.

 

Уг асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тодорхой шийдвэр гаргаж, холбогдох хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, үүрэг чиглэл өгч ажиллахаар болсон байна.

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.