НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч  Рана Фловерс,зөвлөх Жак Багриански нартай уулзав.
2011.09.12

НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Рана Фловерс,зөвлөх Жак Багриански нартай уулзав.

ТОВЧХОН
  • Гурилыг нийтдээ 5 аминдэм, 2 эрдэс бодисоор баяжуулан хэрэглэхэд хэрэглэгчдэд жилд 300 төгрөгийг нэмж талханд төлөх илүү зардал л гарах юм.
Нийгмийн бодлогын байнгын хорооны даргатай өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Рана Фловерс, зөвлөх Жак Багриански нар уулзав. Уулзалтын зорилго нь хүн амын дунд түгээмэл тохиолдож буй амин дэм, эрдэс бодис зэрэг бичил элэментийн дулаас сэргийлэх зорилгоор гурилыг заавал баяжуулан хэрэглэх тухай хууль батлахад түүний дэмжлэг туслалцааг хүсэв. Энэхүү хуулийг дэлхийн 60 гаруй оронд батлан гаргаж манай дэлхийн 2 тэрбум гаруй хүн хэрэглэж байгаа бөгөөд үүний хэрээр эдгээр хүмүүсийн дунд бичил тэжээлийн дутал буурсан нотлгоо байгаа юм.


Гурилыг нийтдээ 5 аминдэм, 2 эрдэс бодисоор баяжуулан хэрэглэхэд хэрэглэгчдэд жилд 300 төгрөгийг нэмж талханд төлөх илүү зардал л гарах юм. Монгол улс өнөөдөр дотоодын гурилын хэрэгцээгээ хангаж байгаа үед энэхүү алхам үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бас нэг алхам болох юм. Монгол улсад өнөөдөр гурил үйлдвэрлэх хүчин чадал нь бүрдсэн, холбогдох стандарт нь байгаа өнөө үед гурилыг баяжуулах баяжмалын хангалтыг хуулийн хүрээнд зохицуулан, уг хуулиар баяжуулсан гурилын хэрэглээг нэмэгдүүлэх нь хамгийн оновчтой алхам болох нь бусад орны туршлагаас нотлогдож байна. Иймд энэхүү хуулийг батлан хэрэгжүүлэх нь үндэсний үйлдвэрлэлийг дэмжин, үндэсний бүтээгдхүүний хэрэглээг дэмжихийн сацуу хүн амын эрүүл мэндийг хамгаалан цус багадалт, рахит, хавдар, төрөлхийн гажиг гэх мэт олон төрлийн өвчнөөс сэргийлэнь хүүхдүүдийн оюун ухаанй хөгжил,сурлагын амжилтанд нөлөөлж, нийт насанд хүрэгсдийн хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулахад чухал нөлөө үзүүлэх болно. Зөвхөн цус багадалтаас сэргийлсэнээр 1500 нялхасыг нас барахаас сэргийлж, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлсэнээр 150 сая долларын хэмнэлтийг дараагийн 10 жилд олох болно.

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.