Хуучин мөнгөнүүдээ Монголбанкинд очиж солиулаарай
2011.09.13

Хуучин мөнгөнүүдээ Монголбанкинд очиж солиулаарай

ТОВЧХОН
  • Монголбанк солих үйлчилгээ явуулдаг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.
Та бидний түрүүвч, халаасанд аль хэдийнэ үнгэгдэж, хуучирч гүйлгээнд оруулах шаардлага хангахгүй болсон мөнгөн тэмдэгтүүд хуримтлагдсаар байдаг. 1993 оноос хойш хэвлэгдсэн, хуучирч урагдсан мөнгөн тэмдэгтүүдийг Монголбанк солих үйлчилгээ явуулдаг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.

Хэрэв та түрүүвч, халаасандаа хуримтлагдсан эдгээр мөнгөө солиулахыг хүсвэл таны мөнгөн дэвсгэртийн гуравны нэгээс илүү хэсэг үгүй болсон, хоёр өөр дэвсгэртийн тасархай наагдсан, нэг дэвсгэртийн хоёр өөр дугаартай хэсэг наагдсаны нэг талынх нь гуравны нэгээс илүү хэсэг үгүй болсон, олон хэсэг болон тасарч, тэдгээрийг эвлүүлэхэд нэг дэвсгэрт мөн биш нь ялгагдахгүй болсон, хуурамч байж болзошгүй, Дэвсгэртийн тоо, үсэг, зураг, хэмжээ, өнгө зэрэг бүхэлдээ өөрчлөгдсөн, Галд шатаад гуравны хоёроос доошгүй хэсэг үлдсэн тохиолдолд Монголбанкнаас мөнгөн тэмдэгтийг солиж, олгох гэнэ.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.