Улсын онцгой комиссийн дарга М.Энхболд эмгэнэл илэрхийллээ
2011.09.13

Улсын онцгой комиссийн дарга М.Энхболд эмгэнэл илэрхийллээ

ТОВЧХОН
  • М.Энхболд ОХУ-ын Иргэний хамгаалалт, онцгой байдал, байгалийн гамшгийн үр дагаврыг арилгах асуудал эрхэлсэн сайд ноён С.К.Шойгуд цахилгаан утас илгээсэн байна.
2011 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр ОХУ-ын Ярославль хотын ойролцоо Як-42 онгоц осолдсоны улмаас 43 хүний амь нас эрсэдсэнд гүн эмгэнэл илэрхийлж Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссийн дарга М.Энхболд ОХУ-ын Иргэний хамгаалалт, онцгой байдал, байгалийн гамшгийн үр дагаврыг арилгах асуудал эрхэлсэн сайд ноён С.К.Шойгуд цахилгаан утас илгээсэн байна.

 

Эмгэнэлд “ОХУ-ын Ярославль хотын ойролцоо Як-42 онгоц осолдсоны улмаас олон хүний амь нас эрсдсэн харамсалтай үйл явдал тохиолдсонд Монголын ард түмэн, Монгол Улсын Онцгой байдлын албаны нийт бие бүрэлдэхүүний өмнөөс болон хувиасаа Танд болон Танаар уламжлан Оросын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлье” гэжээ.

 

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.