Улиастайчууд урлаг,  спортоор амьсгалж өнжлөө
2011.09.14

Улиастайчууд урлаг, спортоор амьсгалж өнжлөө

ТОВЧХОН
  • 30 гаруй байгууллага, 6000 гаруй иргэд оролцож, авхаалж самбаа, авьяас билгээ сорьж, бүтэн өдөр эрүүл агаарт өнжсөн юм.
  • Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир “Сүүлийн үед хүүхэд залуучуудын бие бялдарыг хөгжүүлэх асуудал орхигдож, спорт урлагийн нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдахгүй удаж байна

Өнгөрсөн амралтын өдрүүд Улиастайчуудын хувьд онцгой өдөр байлаа. УИХ-ын гишүүн Д.Балдан-Очирын  санаачлагаар “Хөдөлгөөн-Эрүүл мэнд” өдөрлөгийг Улиастай хотын цанын бааз дээр зохион байгуулж, Завхан аймгийн соёл урлагийн ажилтнуудын баярыг хамтатган тэмдэглэсэн юм. Энэ арга хэмжээнд  30 гаруй байгууллага, 6000 гаруй иргэд оролцож, авхаалж самбаа, авьяас билгээ сорьж, бүтэн өдөр эрүүл агаарт өнжсөн юм. Нийтдээ 50 гаруй сая төгрөгийн шагналын сантай спортын уралдаан тэмцээнд найман настай балчираас наян настай буурлууд хүртэл оролцож, уулын оргил булаацалдаж, бүх нийтийн гүйлтийн тэмцээнд идэвхитэй оролцжээ.

 

Байгууллага хамт олноо сайн зохион байгуулж оролцсон Завхан аймгийн Мэргэжил сургалтын төвийн хамт олон 15.000.000, МУИС-ийн харьяа Эдийн Засгийн дээд сургуулийхан 10.000.000 төгрөгийн өртөг бүхий фитнесийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр шагнуулж, тэмцээн уралдаанд оролцож амжилт гаргасан 200 гаруй иргэн шагнал хүртлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир “Сүүлийн үед хүүхэд залуучуудын бие бялдарыг хөгжүүлэх асуудал орхигдож, спорт урлагийн нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдахгүй удаж байна. Эрүүл биед саруул ухаан оршино гэж ярьдаг. Тиймээс хүүхэд залуучуудыг эрүүлжүүлэх, тэднийг бие бялдарыг хөгжүүлэхэд зориулж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ажилна” хэмээж байсан юм.

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.