Отгон тэнгэр уулын харуул хамгаалалтыг сайжруулах төсөл хэрэгжүүлнэ
2011.09.14

Отгон тэнгэр уулын харуул хамгаалалтыг сайжруулах төсөл хэрэгжүүлнэ

ТОВЧХОН
  • Д.Балдан-Очир төрийн тахилгат Отгонтэнгэр уулыг хамгаалах, хог хаягдлыг нь зайлуулах ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, төсөл хэрэгжүүлэхээр болжээ.

УИХ-н гишүүн Д.Балдан-Очир тойрогтоо ажиллаж байна. Тэрбээр Отгон суманд ажиллах үеэрээ  төрийн тахилгат Отгонтэнгэр уулын харуул хамгаалалттай танилцаж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. Сүүлийн үед Отгонтэнгэр уулыг зорих жуулчдын тоо эрс нэмэгдэж, сүсэгтнүүд ч энд их ирэх болжээ. Ялангуяа  бөө нар цуглаж, гал түлж, хог тарьдаг, цэцэг ургамлыг нь тасдаж, ан амьтанг нь айлгаж ичээдэг болсон гэнэ. Тиймээс УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир төрийн тахилгат Отгонтэнгэр уулыг хамгаалах, хог хаягдлыг нь зайлуулах ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Монголчуудын амьд уул хэмээн дээдлэн шүтдэг Отгонтэнгэр хайрханыг сүүлийн 17 жил харж, хамгаалж байгаа байгаль хамгаалагч Ш.Батмэндтэй санал солилцож, хамгаалалтын бүсэд хашаа барих, хог хагдлыг зайлуулах машин олгохоор шийдвэрлэжээ.

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.