Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ гэв
2011.09.14

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ гэв

ТОВЧХОН
  • Тэдгээр төсөл хөтөлбөрийн нэг нь 2011 оны 7 дугаар сарын 25-наас 9 дүгээр сарын 10-нг хүртэл богино хугацааны “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тэдэнд ээлтэй, хүртээмжтэй үйлчилгээний аргачлалын туршилт юм
Нийслэлийн хөдөлмөрийн газар нь иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих олон төсөл хөтөлбөрийг Олон улсын байгууллага бусад төрийн болон төрийн бус байгууллагатай хамран хэрэгжүүлж ирсэн.  Тэдгээр төсөл хөтөлбөрийн нэг нь 2011 оны 7 дугаар сарын 25-наас 9 дүгээр сарын 10-нг хүртэл богино хугацааны “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тэдэнд  ээлтэй, хүртээмжтэй үйлчилгээний аргачлалын туршилт юм. Төслийн зорилго нь тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ээлтэй, хүртээмжтэй үйлчилгээг хөгжүүлэх, төрийн болоод төрийн бус байгууллагын үйлчилгээний чадавхийг бэхжүүлэх байжээ. Энэ ажлын хүрээнд  төрийн бус байгууллагын  25 ажилтныг сурагч багшаар бэлтгэсэн байна.  


Хүртээмжтэй үйлчилгээний аргачлалыг боловсронгуй болгох, хэрэгжүүлэхэд Монголын  ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсүүд  дүүргүүдийн ХХҮХ-ийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтнүүд болон уг чиглэлээр  үйл ажиллаагаа явуулдаг төрийн бус байгууллагууд идэвхтэй хамтран ажиллаж, тэдэнд  хүргэх үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад чухал түлхэц  боллоо хэмээн зөвлөлгөөнд оролцогчид дүгнэж байна.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.