90 оноос өмнө байгуулагдсан манай уул уурхайн компаниудын яагаад сураг алдрав?
2011.09.14

90 оноос өмнө байгуулагдсан манай уул уурхайн компаниудын яагаад сураг алдрав?

Уур уурхайн салбарт ч зөв менежмент хэрэгтэй. Манай уул уурхайд менежментийн хүчирхэг баг байна уу?
ТОВЧХОН
  • Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн менежментийн аргуудыг Монголын уул уурхайн салбарт нэвтрүүлэх нь шинэлэг алхам болох юм.
  • Ажилтны бүтээмжтэй ажиллах нөхцөлийн 80 хувь нь эмх цэгцтэй, зохион байгуулалттай, аюулгүй ажлын байрнаас хамаардаг.
  • 90 оноос хойш үүсгэн байгуулагдсан компаниуд илүү амжилттай явж байна гэсэн дүр зураг ажиглагдаж байна.

Эрдэнэс Тавантолгой ХХК, Энержи Ресурс ХХК, Монголын Алт ХХК зэрэг компаниуд Монголын уул уурхайн зах зээлд ид хүчтэй яригдаж байна. Оюутолгой, Тавантолгой, Ухаахудаг, Нарийн сухайтын ордууд эрэлт хэрэгцээтэй байна.

Гэтэл Асгат, Төмөртэй, Бүрэнхаан, Шивээ-Овоо, Багануур зэрэг ордууд олборлолт, боловсруулалт явагдаж байгаа ч дээр дурдсан компани, ордуудын сүр бараанд дарагдаад байх шиг. Тэдгээр компани яагаад нам гүм болсоор байна вэ? Нэг шалтгаан нь менежмент буруу, муу байна гэсэн таамаглалыг дэвшүүлж байна.

Манай улсын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг зах зээлийн эдийн засагт шилжихээс өмнө болон хойно үүссэн гэж хоёр хувааж болно.

business_team1111111111111Тэгвэл 90 оноос хойш үүсгэн байгуулагдсан компаниуд илүү амжилттай явж байна гэсэн дүр зураг ажиглагдаж байна. Эдгээр компанийн менежментийн арга нь одоогийн зах зээлтэйгээ уялдаа холбоотой, сайтар зохион байгуулагдсан төлөвлөгөөний дагуу явагддаг учраас жил, жилд <томорсоор>. Энэ компанийн амжилтын ард хүчирхэг менежментийн баг ажиллаж байна.

Харин зах зээлийн нийгмээс өмнө үүсгэн байгуулагдсан үйлдвэрүүд тэр бүр зах зээлд хүчтэй яригдаж чадахгүй чадахгүй байна. Энэ нь эдгээрийн менежментийн тогтолцоо харьцангуй төвөгтэй, дээрээс доош гэсэн удирдлагын системтэй, шат дамжлага ихтэй байгаагийн шалтгаан юм.

Дэлхийн болон Монгол улсын хэмжээнд томоохон үйлдвэрлэгч, компаниудын амжилтын үндэс нь менежментийн шинэчлэл юм.

uurhaichidАжилтны бүтээмжтэй ажиллах нөхцөлийн 80 хувь нь эмх цэгцтэй, зохион байгуулалттай, аюулгүй ажлын байрнаас хамаардаг бөгөөд тэр хэмжээгээр байгууллага бүтээмжтэй ажиллаж эцсийн бүтээгдэхүүний өөрийн өртөг буурах үндэс бүрэлддэг олон улсын туршлага байна. Цөөн үгээр, эцсийн бүтээгдэхүүний өөрийн өртгийг сайн менежмент бууруулдаг.

Олон улсад бизнесийн амжилтаараа толгойлж буй компаниудын туршлагаас үзэхэд байгууллагын ажлын сайжруулалтын шийдвэрүүд нь зөвхөн дээд удирдлагаас бус анхан шатны ажилчин бүр өөрийн хариуцсан ажилдаа санаачлагатай ханддаг байна.

Манай геологичид, уурхайчид бодит практик ажиллах явцдаа боловсруулсан санал, санаачлага гаргаж, үүнийг компани дэмждэг байх нь менежментийн бас нэг арга.

ManagementppppЯпоны Тоёота, Германы Мерседес Бенз, Монголын Мобиком корпораци зэрэг орчин үеийн менежментийн арга хэрэгслийг үйлдвэрлэлдээ чадварлаг ашигласнаар бүтээгдэхүүнийхээ хэмжээг өсгөж, чанарыг сайжруулах замаар ашиг орлогоороо салбартаа тэргүүлж байна.

Эдгээр харьцангуй өндөр хэмжээнд туршлагажсан корпорациуд нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн менежментийн аргуудыг хэрэглэдэг бөгөөд Монголын уул уурхайн салбарт нэвтрүүлэх нь шинэлэг алхам болох юм.

Дэлхийн уул уурхайн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтэнд тулгуурлан ашигт малтмал олборлох, боловсруулах үйл явцаа тодорхойлж, хэзээ үнэд хүрнэ тэр цагт бүтээгдэхүүний өрсөлдүүлнэ гэх зэргээр одоо болон ирээдүйн төлөвлөлтийг менежментээр шийднэ.

Нийтлэлч
Г.Мөнхтуяа
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.