Өнөөдөр Улаанбаатарт 7 хэмийн дулаантай байна
2011.09.15

Өнөөдөр Улаанбаатарт 7 хэмийн дулаантай байна

Навчис шарлаж унахгүй байгааг анзаарсан уу?
ТОВЧХОН
  • Өнөөдөр хур тунадас орохгүй.
  • Урьдчилсан төлөв байдлаар нийт нутгаар ойрын 5 хоногт дулаарах төлөвтэй байна.

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн нутгийн зүүн хэсэг, төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар зүүнээс секундэд 5-10 метр. Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 6-8 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт 5 градус хүйтэн, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2011 оны 09-р сарын 16-наас 09-р сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

tsag_agaar16-нд зүүн зүгийн нутгаар, 17-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи их төлөв хойноос секундэд 5-10 метр.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр өдөртөө бага зэрэг дулаарна.

Эх сурвалж: Ус, цаг уур, орчны шинжилгээний газар

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.