«Алтан намар-завхан 2011»спортнаадам
2011.09.15

«Алтан намар-завхан 2011»спортнаадам

«Алтан Намар-Завхан2011» спортын наадам 2011 оны есдүгээр сарын 23 -26-ны өдрүүдэд Завхан аймгийн төв Улиастай хотод зохиогдоно. УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу нь «Эх нутаг, Их бүтээн байгуулалт» гэсэн уриатай мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд Завхан аймгийн болон Монгол орны баруун бүсийн аймгуудын гурилын хэрэгцээг хангах зорилго дэвшүүлсэн. Энэ хүрээнд Завхан аймгийн Алдархаан сумын «Өгөөмөр» багийн шар талд тариалсан улаан буудайн ургацын баярыг тохиолдуулан, аймгийн иргэд, залуучуудын хүсэлтээр спортын наадам зохион явуулна. zawhan

Мөн төрөөс БТС-ын талаар баримтлах бодлого, Засгийн газрын 2009 оны 05 тоот тогтоолыг хэрэгжүүлж Завхан аймгийн 24 сум, Улиастай хотын нийт иргэд, залуучуудын дунд биеийн тамир спортыг хөгжүүлэх, авъяас чадварыг нээх, хүртээл болгох, харилцан туршлага солилцох, хамтач, нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэх, БТС-ын хөдөлгөөнд өргөнөөр хамруулах зорилгоор уг наадмыг зохион байгуулна. Спортын наадам сагс, волейбол, шатар гэсэн спортын гурван төрлөөр явагдах бөгөөд шагналын сан 12 сая орчим төгрөг байх юм.Наадмын үйл ажиллагаа, тэмцээний ерөнхий зохион байгуулагч байгууллагаар «Нарантуул Трейд» ХХК, спортын туслан гүйцэтгэгч байгууллагаар «Тотал спорт» ХХК, урлаг, шоу тоглолтын гүйцэтгэгч бййгууллагаар «Life music» продакшин хамтран ажиллана.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.