Шилдэг оюутнуудад Эрүүл мэндийн сайдын нэрэмжит тэтгэлгийг олгов
2011.09.15

Шилдэг оюутнуудад Эрүүл мэндийн сайдын нэрэмжит тэтгэлгийг олгов

ТОВЧХОН
  • 2011-2012 оны хичээлийн жилд тус бүр 500000 (таван зуун мянга) төгрөгийн сургалтын тэтгэлгийг гардан авлаа.
Эрүүл мэндийн сайд С.Ламбаа сурлага хөдөлмөр, эрдэм шинжилгээний ажлаараа анагаах ухааны чиглэлээр суралцагч үеийнхнээ манлайлсан шилдэг 3 оюутанд нэрэмжит тэтгэлгээ гардууллаа. Эрүүл мэндийн сайдын 2010 оны 223 дугаар тушаалаар батлагдсан “Эрүүл мэндийн сайдын нэрэмжит тэтгэлэг олгох журам”-ын дагуу энэ оноос эхлэн эрүүл мэндийн чиглэлээр бакалаврын болон мэргэжлийн боловсрол олгох дотоодын сургалтын байгууллагад суралцаж байгаа, тодорхой болзол хангасан 3 хүртэлх тооны шилдэг оюутанд сургалтын тэтгэлгийг олгохоор болсон юм.

Эрүүл мэндийн сайдын нэрэмжит тэтгэлэгт анхны оюутнуудаар ЭМШУИС-ийн Уламжлалт анагаахын сургуулийн 503-р хэсгийн оюутан Батбаатарын Мэнд-Амар, “Монос” дээд сургуулийн Уламжлалт анагаах ухааны 401-р ангийн оюутан Мандалын Мөнхцэцэг, “Этүгэн” дээд сургуулийн Эм зүйн 401-р ангийн оюутан Батсүхийн Нарангэрэл нар шалгарч, 2011-2012 оны хичээлийн жилд тус бүр 500000 (таван зуун мянга) төгрөгийн сургалтын тэтгэлгийг гардан авлаа.

Эрдэнэт хүний эрүүл мэнд, амь насыг эрхэмлэн хамгаалах өндөр хариуцлагатай онцгой мэргэжлийг сонгон, оюуны эрдэмдээ шамдан суралцаж, амжилт гаргасан оюутнууддаа амжилтаа улам бататгаж, чадварлаг мэргэжилтэн болохыг хүсье.

Эрүүл мэндийн сайдын нэрэмжит тэтгэлгийг цаашдаа жил бүр уламжлал болгон олгох тул эрүүл мэндийн чиглэлээр суралцаж буй оюутан Та бүхэнд өргөн боломж байгааг уламжилж байна.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.