18 цагаас 09 цаг хүртэл ашигласан цахилгааны төлбөрөө 50 хувиар хөнгөлүүлэх боломжтой
2011.09.27

18 цагаас 09 цаг хүртэл ашигласан цахилгааны төлбөрөө 50 хувиар хөнгөлүүлэх боломжтой

Агаарын бохирдлыг бууруулах ажлууд <уул тэгшлэх> шахам буусан гэр хорооллын хүрээг хумих болов уу?
ТОВЧХОН
  • Цахилгаан эрчим хүчээр хангагч байгууллага нь цахилгааны үнийн хөнгөлөлт урамшуулалд хамрагдах иргэнтэй "Цахилгаан үнийн хөнгөлөлт, урамшуулал олгох гэрээ" байгуулна.
  • Хэрэглэгчийн цахилгааны шөнийн хэрэглээний цагийг хүйтний улиралд оройн 18 цагаас өглөөний 09 цаг хүртэл сунгасан байна.
  • Хэрэглэгч сар бүрийн цахилгаан эрчим хүчний төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх шаардлагатай.

"Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнийн хөнгөлөлт, урамшуулал олгох журам" албан ёсоор батлагдлаа.

Гэр хорооллын иргэд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажилд гар бие оролцсоноор сарын бүрийн цахилгааны төлбөрөө  50 хувиар хөнгөлүүлэх боломжтой.

Цахилгааны шөнийн хэрэглээний цагийг хүйтний улиралд оройн 18 цагаас өглөөний 09 цаг хүртэл сунгасан байна. Энэ заасан цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны үнийг 50 хувиар хөнгөлнө. Хэрэглэгчийн сарын цахилгааны хэрэглээний дээд хязгаар нь 3600 квт.цаг гэсэн нөхцөлтэй.

Хөнгөлөлтөнд хамрагдахын тулд иргэн та дараах төрлийн хэрэглэгчдийн аль нэгэнд хамаарагдсан байх гэсэн шаардлагыг тавьж байна. Үүнд:

Стандартын шаардлага хангасан дулаалгатай гэр бүхий хэрэглэгч

Цахилгаан дамжуулах, түгээх шугам сүлжээнд холбогдож цахилгаан халаагуур хэрэглэж буй хэрэглэгч

Үндэсний болон олон улсын стандартын шаардлага хангасан бүх төрлийн хийн түлшээр ажилладаг халаалтын зуух хэрэглэж буй хэрэглэгч

Үндэсний болон олон улсын стандартын шаардлага хангасан сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж буй хэрэглэгч

Стандартын шаардлага хангасан шахмал болон хагас коксон түлш, сайжруулсан зуух, яндангийн шүүлтүүр хэрэглэж буй хэрэглэгч

Байгаль орчинд ээлтэй эрчим хүчний хэмнэлттэй байшин, амины орон сууцтай хэрэглэгч

Түлш хэмнэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг багасгаж, энэ чиглэлийн дотоод, гадаадын зээл, тусламж, төсөл, хөтөлбөрт хамрагдаж буй хэрэглэгч

Дээр дурдсан хэрэглэгч бүр цахилгааны үнийн хөнгөлөлт, урамшуулалд хамрагдах тухай хүсэлтээ цахилгаан эрчим хүчээр хангагч байгууллагад гаргах юм. Ингэснээр цахилгаан эрчим хүчээр хангагч байгууллага нь цахилгааны үнийн хөнгөлөлт урамшуулалд хамрагдах иргэнтэй "Цахилгаан үнийн хөнгөлөлт, урамшуулал олгох гэрээ" байгуулна.

lllllllllllllllllllllllllllllllllНэгэнт гэрээ байгуулсан хэрэглэгч хэрвээ агаарын бохирдлыг ямарваа нэгэн хэмжээгээр бууруулах зуух, нүүрс зэргийг хэрэглэхээ зогсоовол цахилгааны үнийн хөнгөлөлт, урамшуулал олгох гэрээг цуцална. Мөн учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр журамд тусгагджээ.

Бодит байдалд энэ шаардлагыг хангахуйц хэдэн айл өрх байгаа бол?

Албан ёсоор хэрэглэхийг шаардаж буй зуухан дээр хоол хийх боломжгүй, нүүрс нь илчлэг муу тул сайтар халаахгүй байх магадлалтай, өмнө нь хэрэглэж байсан зуухыг хураан авна гэж байгаа нь гал голомтоо бусниулж буй хэрэг, шаардлага биелүүлэхгүй бол хорооны нутаг дэвсгэрээс хөөх хүртэл арга хэмжээ авна зэрэг шаардлагад иргэд дургүйцлээ илэрхийлсээр.

Хэрэглэж заншсан зуухаа хэрэглэж агаарын бохирдлыг улам нэмэгдүүлэхгүй, агаарын бохирдлыг бууруулж байна гээд иргэдээ хохироохгүй байх хоёрын хоорондын уялдааг олох хэрэгтэйг бодит байдал харуулж байна.

Нийтлэлч
Г.Мөнхтуяа
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.