Ардчиллын төлөөх орнууд Вашингтон хотод чуулж байна
2011.09.16

Ардчиллын төлөөх орнууд Вашингтон хотод чуулж байна

ТОВЧХОН

УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч Ч. Сайханбилэг ОУ-ын Ардчиллын өдрийг тохиолдуулан АНУ-ын Вашингтон хотноо болж буй Ардчиллын төлөөх парламентын форумын нээлтэнд оролцож үг хэллээ.

Форумд АНУ-ын талаас Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Ж.Бэйнер, Төлөөлөгчдийн танхимын ардчиллын түншлэлийн дарга Д.Драйер, Конгрессын гишүүн Д.Прайс болон Олон улсын бүгднайрамдахчуудын институт, Ардчиллын төлөөх сангийн тэргүүн нарын албаны хүмүүс оролцон илтгэл тавилаа. Түүнчлэн ОХУ, Беларусийн сөрөг хүчний төлөөлөл, Кыргизстаны Парламентын дэд дарга, Гүрж, Канад, Молдов, Мороккогийн Парламентын болон Засгийн газрын гишүүд зэрэг 30 гаруй орны төлөөлөгчид оролцож байр сууриа илэрхийлэв.Үндсэн хуралдааны дараа Форумын Удирдах зөвлөлийн хурал болж, УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг Дэд ерөнхийлөгчөөр сонгогджээ.

Ардчиллын төлөөх парламентын форумыг “Ардчилсан  орнуудын хамтын нийгэмлэг” зохион байгуулж байгаа бөгөөд уг байгууллага нь ардчиллыг дэмжих, ардчиллын хэм хэмжээ, институцийг хөгжүүлэн бэхжүүлэхэд улс орнуудын нэгдмэл байр суурийг баталгаажуулах зорилго бүхий Засгийн газар хоорондын байгууллага юм. Манай улс “Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг”-ийн Иргэний нийгмийн байгууллагыг байгуулж, ажлын хэсгийн гишүүнээр  2009 оноос хойш ажиллаж байна.

 

Монгол Улс 2011-2013 онд АОХН-ийг тэргүүлэх шийдвэрийг  Лиссабоны бага хурлын шийдвэрт тусгагдсаны дагуу манай улс 2011 оны 7 дугаар сараас эхлэн АОХН-ийг тэргүүлэх ажлыг Литви Улсаас хүлээн авсан бөгөөд улмаар УИХ-д “Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг”-тэй харилцах бүлэг байгуулагдсан. Бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, гишүүдээр УИХ-ын гишүүн З.Энхболд,  Н.Энхболд, Д.Зоригт,Ц.Мөнх-Оргил нар ажилладаг.

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.