Таны цалин 3 дахин нэмэгдвэл хэрэглээгээ хангаж хүрэлцэх үү?
2011.09.19

Таны цалин 3 дахин нэмэгдвэл хэрэглээгээ хангаж хүрэлцэх үү?

Сарын цалингаараа амьдрахад дэндүү дутна. Сая таван зуугаас өөр ямар ч боломж үгүй гэж үү?
ТОВЧХОН
  • Цалингийн хэмжээг гурав дахин нэмэгдүүлэх санал дэмжигдэх болов уу?
  • Хөрөнгийн зардал, бэлэн мөнгөний тараалтаас шууд шалтгаалан төсвийн зарлага өмнөх оноос 27 хувиар өссөн тооцоо гарсан.
  • Цалин, тэтгэврийн өнөөгийн хэмжээ хэрэглээний үнийн өсөлттэй уялдахгүй байна.

Хөдөлмөрчдийн цалинг 3 дахин нэмэгдүүлэх саналыг МҮЭ-ийн удирдлагаас дэвшүүлснийг хэвлэлүүд мэдээлж байсан.  Гурав дахин гэж дуугарч байж ядаж нэг дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргуулж магад. Иргэд цалин нэмэгдүүлэх саналд дараах байр суурьтай байна.

"Ямар утгагүй санал вэ. Цалинг 1200 ам.доллартай тэнцэх хэмжээнд очиход талхны үнэ 100 доллар болох байлгүй. Бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулж 150 төгрөгний цалинтай 10 мөнгөөр талх авч идэх тэр л замыг сонгох хэрэгтэй. Үүний төлөө МҮЭ тэмцэх хэрэгтэй юм биш үү!" Иргэн.Ц

"Цалинг нэмэгдүүлэхийг дэмжиж байна. Харин тэр 21000 төгрөгөө болиод оронд нь ажлын байр ихээр бий болгож үнэхээр амьдрал нь хүнд байгаа хөгжлийн бэрхшээлтэй өвчин зовлонтой байгаагийнхаа тэтгэмжийг нэмээсэй.  Ажил хийсэн хүн хангалуун амьдрах боломжтой нийгмийг л бий болгохын төлөө баймаар байна." Иргэн.Л

"Дэмжиж байна. Улсын төсөв олон тэрбум төгрөгийн ашигтай гараад байхад цалин нэмэх мөнгө байхгүй гэж юу яриад байгаа юм бэ" Иргэн.Б

Гурван иргэний байр суурийг сонсоход ийм байна. Эдийн засаг сэргэлттэй байна, уул уурхайгаас орох орлого улам нэмэгдэж байна гэсэн тоо, тооцооллыг холбогдох байгууллагаас мэдээлсээр. Гэтэл энэ мөнгийг юунд зарцуулаад байна вэ?

tsalinsalaryХөрөнгийн зардал, бэлэн мөнгөний тараалтаас шууд шалтгаалан төсвийн зарлага өмнөх оноос 27 хувиар өссөн тооцоо гарсан. Төсвийн зарлагыг нэмэгдүүлж буй том хүчин зүйл болох 21 мянган төгрөгийг тарааж байгаа нь нэмэгдсэн орлогыг зарцуулах гол юүлүүр болж байна.

Өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ долоо хоног, сараар өсч байгаа хэдий ч цалингийн хэмжээнд бодит өөрчлөлт орохгүй байсаар. Цалин, тэтгэврийн өнөөгийн хэмжээ хэрэглээний үнийн өсөлттэй уялдахгүй байна. Өдөр ирэх бүр цалин авах өдөр хоногууд уртасч, цалин аваад түүнийгээ зарцуулах хоног нь улам багассаар. Эдгээр нь цалин нэмэгдэх ёстой шалтгаанууд.

salary1111Цалинг нэмэгдүүлэх ёстой гэж дуугарсан нь сайн. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлбэл хамгийн багадаа 420 мянган төгрөгийн цалин авна гэсэн үг. Энэ тоо одоогийнхтой харьцуулахад дундаж цалин болж байна. Төрийн албан хаагчдад энэ шийдвэр хэрэгжлээ гэж үзэхэд хувийн хэвшлийнхний цалин тодорхой хэмжээгээр нэмэгдэх л байх.

Ингэж нэмэгдүүлбэл сар бүрийн 21 мянган төгрөгийг олгохоо болино гэж үзээд хасвал нэг хүн сард 400 мянган төгрөгийн орлоготой боллоо гэж бодъё. Энэ орлогоноос эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл, өдөр тутмын унаа хоолны мөнгө, лизинг, бусад урсгал зардал хассаар дараагийн цалин буух хүртэл мөнгө үлдэх үү?

Цалингаас цалингийн хооронд амьдрах өнөөдрийн нөхцөлд хувь хүн хэрэглээгээ багасгах эсвэл төрөөс хэрэглээний үнийн өсөлтийг хатуу чанд барих хоёр замаар л бид цалингаасаа бага зэргийг хуримтлуулах боломж бүрдэнэ.

Сарын цалингаараа амьдрахад дэндүү дутна. Сая таван зуугаас өөр ямар ч боломж үгүй гэж үү?

Нийтлэлч
Г.Мөнхтуяа
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.